Санал асуулга
  • Ямар төрлийн ном таньд таалагддаг вэ ?
Адал явдалт
Түүхэн
Хүний хөгжил

Хувь хүний хөгжил
Номын нэр: Хүн өөрийгөө танихын ашиг хонжоо
Зохиогч: Долгор.Ш 
Эрхлэн гаргасан:
Хэвлэгдсэн он: 2012
Хэл: Монгол
Нүүрний тоо: 0
Худалдах үнэ: 6000₮
Номын товч

Заримдаа хүмүүс өөрийн амьдралынхаа явцад ямар нэгэн зүйлийг ойлгоод хэрэгжүүлэх гэтэл оройтчихсон байдаг. Эцэг эх бүр залуудаа хийх гээд чадаагүйгээ үр хүүхдэдээ эрт мэдүүлж, ойлгуулах хүсэлтэй явдаг. Гэвч хэрэгтэй цагийг нь олж амьдрал дээрх олон асуудлын талаар тийм эмх цэгцтэй, ойлгомжтойгоор гаргаж хэлж чаддагүй. Амьдралыг эрт таньж мэдэх гэж яарахын гол учир нь хугацаа хэмнэхэд оршиж байдаг. Хүн бүр эрдэмтэн болдоггүй. Гэхдээ хүн бүр аав,ээж болохдоо өөдрөг сайхан амьдралыг хүсэж мөрөөддөг. Амьдралаас өөрийн авч болох бүхий л ашиг хонжоог тэд хүртэх эрхтэй. Энэ ертөнцөд үнэгүй бэлэн амттан байдаггүй ч хүсвэл түүнийг олж болно. Амьдрал бол даваа. Даваа болгон ашиг хонжоо. Давааны цаана даваа байдаг. Нэг ашгийг харахад нөгөө ашиг цаана нь гэрэлтдэг. Энэ олон олон даваанд бүдрэлгүй, ноён нуруутай тэнцэж амьдрахын тулд ойлговол зохих төчнөөн олон асуудал байна. Хүн бүр ирээдүйн амьдралынхаа дүр зургийг ухаарч мэдэхгүйгээр сайн сайханд хүрэх аргаа олохгүй, төөрч будилах болно. “Бид ирээдүй рүү явж байна” гэж ярих дуртай ч ямар ирээдүй рүү явж байгаагаа баримжаалах хэрэгтэй. Амьдралд ашиг хонжоогүй зүйл гэж нэг ч байдаггүй. Хүн бүр ямар нэгэн ашиг хонжоог мөрөөдөж амьдардаг. Энэ номыг уншсанаар түүнийгээ олно гэдэгт найдаж байна. “Хүн өөрийгөө танихын ашиг хонжоо” номыг бичих болсон шалтгаан нь би өөрөө анх оюутан болоод гэрээсээ гарч бие даасан амьдралд хөл тавихдаа амьдралын талаар бичсэн яг ийм л номыг олж үзэхийг хүсдэг байлаа. Даанч Олдоогүй л дээ. Үнэндээ одоо ч амьдралын тухай асуудлуудыг бүхлээр нь харуулсан орчуулгын номыг олж үзээгүй. Энэ номын үнэ цэнэ бол миний энэ насны амьдралаасаа олсон бүхий л ухаарал, мэдрэмж, эргэцүүлэл бөгөөд бодит амьдрал дээрээс сэдэвлэн маш энгийн ойлгомжтой хэллэгээр бичсэн болно. Уг номыг өсөж яваа хүүхэдтэй эцэг эхчүүдэд болон өөрийгөө танин, хөгжүүлэх эрмэлзлэлтэй, бүтээлч амьдралын идэвхтэй байр сууринд очих эрмэлзлэлтэй залуучуудад зориулан бичсэн тул амьдралын үнэн мөнийг хайдаг залуу хүн бүр заавал уншиж үзээрэй. Уншигч танд ном маань таалагдаж, таны амьдрал сайн үр дүнд хүрэхэд ач тусаа өгч, таны ширээний ном болно гэдэгт итгэж болно. Уншигч таны мэлмий гэгээн байж, өлмий бат оршиг.

Таныг хүндэтгэсэн Ш.Долгор

Ижил төстэй номнууд (173)
1