Санал асуулга
  • Ямар төрлийн ном таньд таалагддаг вэ ?
Адал явдалт
Түүхэн
Хүний хөгжил

Хувь хүний хөгжил
Номын нэр: Жудагтай хүний дотоод сэтгэлийн дархлаа нь хүн чанар
Зохиогч: Долгор.Ш 
Эрхлэн гаргасан:
Хэвлэгдсэн он: 2012
Хэл: Монгол
Нүүрний тоо: 0
Худалдах үнэ: 10000₮
Номын товч

Хүн өндөрт гарсан үедээ өмнөх амьдралаа мартаж, төрөл арилжихдаа зарим нь хүн чанараа тээр дор гээчихээд оргилд гараад ирсэн байдаг. Бид хүн чанараа гээж нэр алдарт хүрэх хэрэгтэй юу?, хүний дайтай эгэл жирийн амьдрах нь жаргалтай юу гэдгийг бидний хүн чанар л мэднэ. Хүмүүсийн ухамсрын түвшинг яаж нийтээр нь дээшлүүлж тэднийг яаж хүн чанараа гээлгүйгээр хөдөлмөрч, үнэнч, шударга иргэн болгон төлөвшүүлэх вэ? гэдэг надад ахадсан том асуудал мөн. Гэхдээ би шантрахгүй байна. Яагаад гэвэл агуу юм бүхэн энгийн байдаг. Монголчуудын дэлхийд гайхагддаг нэгэн чухал чанар бол гэр бүлсэг, ахан дүүсэг, хүнлэг чанар юм. Залуучууд нийгэмд шинэчлэгчийн үүрэг гүйцэтгэдэг. Тиймээс энэ үүргээ хариуцлагатайгаар биелүүлэхэд нь тэдний сэтгэлзүйг бэлтгэх явдал юу юунаас ч илүү чухал юм. Үүний тулд уг ном тэдний оюуны хэрэгцээг хангах, хувь хүний хариуцлагын ухамсрын төлөвшилтөд үнэтэй хувь нэмэр болно гэдэгт итгэлтэй байна. Бид ардчилалд шилжээд эрх чөлөөтэй болсон боловч хариуцлагын тухай суурь ойлголтоо орхигдуулжээ. Одоогийн хувь хүний хариуцлагын тухай ойлголтыг амьдралтай холбож, түүнийг эерэг талаас нь харвал танд хэчнээн их сэтгэл ханамж авчирч болохыг харуулахыг зорилоо. Хүн бүр хайрыг хүсдэг, бас хэн нэгнийг хайрлах хэрэгцээ байнга гардаг. Ямар ч хайр хэзээд үнэн сэтгэлийнх байдаг. Хэрвээ чамд хэн нэгнийг хайрлах үнэн сэтгэл байдаг бол энэ нь чамд нийгмийн өмнө өндөр хариуцлага хүлээх чадвар хангалттай байгааг харуулна. Хариуцлагын үр жимс нь хайр гэвэл та үнэмших үү? “Жудагтай хүний дотоод сэтгэлийн дархлаа нь хүн чанар...” номын онцлог: Худалдаанд гарч байгаа бусад номноос ялгаатай нь энгийн ойлгомжтойгоор бичигдсэн, монголчууд бидний бодит амьдралаас урган гарсан болно. Тиймээс танд таалагдана гэдэгт итгэж байна.

Уншигч танаа хүндэтгэсэн: Ш. Долгор

Ижил төстэй номнууд (174)
1