Санал асуулга
  • Ямар төрлийн ном таньд таалагддаг вэ ?
Адал явдалт
Түүхэн
Хүний хөгжил

Хувь хүний хөгжил
Номын нэр: Ичимхий зан минь баяртай
Зохиогч: Лаундес.Л 
Эрхлэн гаргасан: ШИЛДЭГ НОМ цуврал
Хэвлэгдсэн он: 2010
Хэл: Монгол
Нүүрний тоо: 0
Худалдах үнэ: 8500₮
Номын товч

Өөртөө итгэлгүй байдал нь бидний гол дайсан, хамаг гай зовлонгийн эх сурвалж болоод зогсохгүй амьдралдаа амсч буй тэр олон бүтэлгүйтлийн шалтгаан болж байдаг билээ. “Бусдыг өөртөө хэрхэн дурлуулах вэ?” зэрэг олон бестсэллер номыг зохиогч Лейл Лаундес өөрийн шинэ номондоо бидний гол дайсан болсон өөртөө итгэлгүй, унжийсан байдлыг хэрхэн ялан дийлэх талаар өгүүлэх болно. Амьдралд туршигдан батлагдсан найдвартай 85 арга, алхамыг ашиглаж сурснаар Та бүрэг ичимхий зангаа үгүй хийж, өөртөө итгэлтэй байдлыг бий болгох юм. Ингэснээр Та өөрийн үй олон авъяас чадвар, боломжуудыг нээн бусдад таниулж, өөрт буй шавхагдашгүй эрч хүчээ бүрэн дүүрэн ашиглах чадвартай болно. Та бүрэг ичимхий зангаасаа ангижирч амжаагүй бол бусад хүмүүстэй хэрхэн харьцах ёстойгоо энэ номноос олж уншина. Мөн хулчгар, аймхай зантайгаасаа болж минчийж улайн, хөлөрч, яарч сандраад байвал хэрхэх ёстойг олж мэднэ. Түүнчлэн ичимхий бүрэг зангаасаа ангижрах өөрийн гэсэн хөтөлбөрийг боловсруулах боломжтой юм. Ичимхий зангаасаа бүрмөсөн хагацахын тулд дагаж мөрдөх ёстой гол үндсэн зарчмуудыг тайлж мэднэ. Ингээд, урагшаа!

Ижил төстэй номнууд (173)
1