Санал асуулга
  • Ямар төрлийн ном таньд таалагддаг вэ ?
Адал явдалт
Түүхэн
Хүний хөгжил

Шинжлэх ухаан, танин мэдэхүй
Номын нэр: Харь гаригийнханы захиас II
Зохиогч: Монголын Раелийн хөдөлгөөн 
Эрхлэн гаргасан:
Хэвлэгдсэн он: 2001
Хэл: Монгол
Нүүрний тоо: NaN
Худалдах үнэ: 1000₮
Номын товч

Энэхүү хоёр дахь номыг эхлэн бичихийн өмнө 1973 оны 12 дугаар сарын 13-ний гайхамшигт учралаас өмнө миний амьдрал ямар байсныг цухас дурдахыг хүссэн юм. Энэ нь нэгд, тэр цаг мөчөөс өмнө намайг юу хийж явсан тухай, хоёрт ирээдүйн хувь заяаг минь зөгнөсөн байж болохуйц ямарваа ер бусын зүйл хүүхэд насанд минь тохиолдож байсан эсэх талаар сонирхсон олон хүний асуултад хариулт болох учиртай.

Хэдийгээр амьдралын маань эхэн үед ямар ч сонин содон юм тохиолдоогүй гэж анхандаа би бодож байсан боловч өнгөрснөө эргэн санаж, энэ бүх дурсамж бүхэлдээ нэгдэн нийлж эцэстээ нэгэн цогц дүр зураг болон хувирахын цагт үнэхээр намайг хэн болоход төдийгүй 1973 оны 12 дугаар сарын 13-нд өөрийгөө олж мэдэх хүртэл миний амьдрал бусдад хөтлөгдөж явсныг үзээд би өөрөө ч гайхан алмайрч билээ.

Хоёр дахь учрал болох үед би энэ талаар бараг бичиж дуусаад байлаа. Хожим нь захиасынхаа хоёр дахь хэсэгт аль болох их зай үлдээж, энэхүү эхнийхээсээ ч илүү гайхалтай хоёр дахь уулзалтынхаа талаар бүрэн тольдуулах үүднээс урьдын дурсамжаа товчлон оруулав.

Ижил төстэй номнууд (75)
1