Санал асуулга
  • Ямар төрлийн ном таньд таалагддаг вэ ?
Адал явдалт
Түүхэн
Хүний хөгжил

Хүүхдийн танин мэдэхүй
Номын нэр: Амьтдын ном
Зохиогч: Амархүү.М  Батаа.Г 
Эрхлэн гаргасан: "Болор-Судар" хэвлэлийн газар
Хэвлэгдсэн он: 2008
Хэл: Монгол
Нүүрний тоо: 25
Худалдах үнэ: 1000₮
Номын товч

Монголын Зохиолчдын Эвлэлийн шагналт хүүхдийн зохиолч Г.Батаагийн “Амьтдын ном” хэмээх энэхүү бүтээл нь сургуулийн бага ангийнханд зориулагджээ. Номын дүр дүрслэл нь энгийн ойлгомжтой, хөгжилтэй бөгөөд үгийн сонголт, найруулга нь бага насныхны сэтгэхүй, хэл ярианы онцлогтой бүрэн тохирно. Ном ойн хотод зангийн газар нээгдэж Маахай дарга хариуцлагатай, үнэнч шударга, зарчимч ухныг гуталчнаар томилон ажиллуулж буйгаар эхэлнэ. Ухна ажилдаа чин сэтгэлээсээ хандан, хүлээсэн үүргээ ч өдөр тутам нэр төртэй биелүүлнэ. Гэтэл нэгэн өдөр түүн дээр жаран хөлт давхин ирж жаран хөл минь нэг л биеийнх болохоор гучин хос гутлаа нэг гутлын үнээр тахлуулна гэж зөрснөөр амьтны хотод гараагүй маргаан зангийн газар дэгдэнэ. Даарин дээр давс гэгчээр аалз бас жаран хөлтийн үгийг шүүрэн авч дөрвийн дөрвөн гутлаа нэг хос гутлын үнээр уллуулна гэж аашилна. Гучийн гучин хос гутал тахлаад нэг гутал загнасны үнээр тооцон хөлсийг нь авна гэвэл төлөвлөгөө даалгавартай ажилладаг ухнын хувьд хэцүү байх нь аргагүй. Тэгээд л тэр маргаан даамжран Маахай даргын сонорт хүрч ухна дуудагдана. Гэвч бүх зүйл маргаан дэгдээсэн жаран хөлт, аалз, ухна нарын хэн хэнд нь ашигтайгаар шийдвэрлэгдэнэ. Ойн амьтад хэдийгээр хоорондоо маргалдаж зөрдөг ч алдаа дутагдлаа ойлгон бие биенээсээ уучлалт гуйж сайхан нөхөрлөж чаддаг үнэхээр ухаалаг, найрсаг амьтад ажээ.  Зохиогч ажилдаа эзэн болж бусдын төлөө үнэнч шударгаар хөдөлмөрлөхийн ач тус, үнэ цэн сайн сайхан бүхнийг гутал загнагч ухнаар дамжуулан уншигч хүүхдүүдэд ойлгуулахыг эрмэлзжээ.

Ижил төстэй номнууд (33)
1