Санал асуулга
  • Ямар төрлийн ном таньд таалагддаг вэ ?
Адал явдалт
Түүхэн
Хүний хөгжил

Сурах бичиг, гарын авлага
Номын нэр: Эрдмийн хөтөч 1
Зохиогч: Юнгэрэн.Д 
Эрхлэн гаргасан: "Болор-Судар" хэвлэлийн газар
Хэвлэгдсэн он: 2008
Хэл: Монгол
Нүүрний тоо: 25
Худалдах үнэ: 1000₮
Номын товч

“Эрдмийн хөтөч”-1 ном нь бага ангийн сурагчдын бие даан уншиж мэдлэгийн хүрээгээ тэлэхэд зориулагдсан бүтээл юм. Хүүхдүүдийг амьтан, ургамал, байгалийн сонин хачин үзэгдлийг танин мэдэх, зөв хурдан уншиж утгыг нь ойлгон эргэцүүлэх, түүгээрээ дэмжуулан алдаагүй цэвэр бичдэг болгох зэрэгт чиглэсэн, багш сурагчдын өнөөгийн бодит хэрэгцээ шаардага дээр үндэслэн зохиогдсон ном болно. Хүүхдүүд “Эрдмийн хөтөч”-1 номыг уншсанаар:
• Зөв хурдан ойлгон уран унших
• Өнгөөр ялгаж будах
• Хайчилж наах
• Ертөнцийн гурав, зүйр цэцэн үгсийг ойлгож цээжлэх
• Фото ба гар зургийг харьцуулах, баримлаар барих
• Зураг дүрслэлийг зөв таньж нэрлэх
• Сэдвийг уншиж ойлгосноо зурах
• Зохиолын баатрыг олох зэрэг чадвартай болно. Энэхүү номыг дөнгөж үсэг үзэж холбон унших чадвартай болонгуут сурагчдад сонгон уншуулахад нэн тохиромжтой. Сурагчдын амьтан ургамлын талаар сонирхон мэдэх чин эрмэлзлэлийг нь харгалзан үзэж бор шувуу, мазаалай, зөгий, булга, заан, яргуй, гоёо зэрэг амьтадтай холбоотой сэдвүүдийг өргөн хүрээтэй хамруулсан нь ихээхэн онцлогтой болжээ. Мөн харилцах урлаг, харьцааны соёл, биеэ хэрхэн зөв боловсон авч явах ёстой зэрэг энгийн боловч хүүхдүүдэд зайлшгүй эзэмшүүлэх ёс зүйн асуудлыг амьтдаар төлөөлүүлэн ойлгуулах зорилгоор:
• Нөхөрлөлийн үлгэр
• Бүтэлгүй торой
• Заан оготно хоёр
• Долоон бор оготно
• Морь илжиг хоёр зэрэг үлгэрүүдийг зурган зохиомжтой хамтатган оруулсан нь нэг ба хоёрдугаар ангийн сурагчдын нас сэтгэхүйн онцлог бүрэн нийцжээ. “Эрдмийн хөтөч”-1 ном нь сургуулийн бага ангийнханд хэл соёл, танин мэдэхүй, ёс зүй, гоозүйн цогц мэдлэг олгож чадахуйц сайн бүтээл юм.

Ижил төстэй номнууд (30)
1