Санал асуулга
  • Ямар төрлийн ном таньд таалагддаг вэ ?
Адал явдалт
Түүхэн
Хүний хөгжил

Шинжлэх ухаан, танин мэдэхүй
Номын нэр: Эрх зүй ба афоризм
Зохиогч: Минжүүрдорж.Б 
Эрхлэн гаргасан:
Хэвлэгдсэн он: 2009
Хэл: Монгол
Нүүрний тоо: NaN
Худалдах үнэ: 2000₮
Номын товч

Ерөнхийлөн дүгнэж илэрхийлсэн мэргэн үг, төгс санааг афоризм гэдэг. Уншигч та уг номноос хууль, эрх зүйн сэтгэлгээтэй холбоотой үе үеийн олон тооны хүмүүсийн мэргэн цэцэн үг, төгс санааг олж унших болно. Угаас афоризмыг тайлбарлана гэдэг утгагүй хэрэг. Учир нь афоризм гэдэг хамгийн товч эссе юм. ”Эссе” буюу эргэцүүллийг ямар нэгэн загварт оруулан тайлбарлах нь зохистой биш болохоор афоризмыг тайлбарлах биш харин утгыг тунгаан бодож эргэцүүлэх, уялдуулан сэтгэх, чухамдаа оюун ухаандаа мэдрэх нь чухал юм. Уг номыг эмхэтгэн хэвлүүлж буй эрхэм багш Б.Минжүүрдорж ийм бодлоор афоризмуудыг жагсаан өрөх байдлаар уг номын бүтцийг сонгожээ.

Энэхүү афоризмын бэсрэгхэн номыг уншиж суухад “Аль эрт үед сэтгэгдэж, бичигдэн үлдэж бидний үеийг хүрсэн мөртлөө өнөөгийн бидний амьдран ахуй цаг үеийг, нийгмийн төрх байдлын үнэн зураглалыг гаргаж чаджээ” гэх сэтгэгдэл олонтаа төрж, мэргэн цэцэн ухаанд ямар нэгэн хил хязгаар үгүй,орон зай,цаг хугацааны ямар нэгэн хязгаарлалт үгүй юм байна гэсэн сэтгэгдэл төрж байлаа. тухайлбал, өнөөдөр манай нийгэмд хүчтэй яригдах болсон хууль хэрэгждэггүй тухай О.Гольдсмит “Хууль бол ядуусыг нухчин дарж, баячуудыг хөдөлгөдөг тээрэм юм” гэж хэлсэн байх юм. Бодууштай л санаа байгаа биз. Хятадын гүн ухаантан, цэцэн ухаанаараа алдаршсан их Лао-Цзы “Хууль зарлиг олшроход хулгайч дээрэмчид нэмэгддэг” хэмээн хэлсэн нь өдгөө манай нийгмийн дүр төрхтэй холбоотой гэж санагдана. Алдарт Наполеоны “Хуулийг сахин биелүүлэхээсээ хууль бүтээх нь илүү хялбар” гэдэгтэй хэн хүнгүй санал нийлэх бизээ.

Энэ мэтээр уг номыг уншсанаар та олон янзын эргэцүүллийг, бас оновчтой санаа, төгс шийдлийг олж авах ба тэр бүр хууль, эрх зүйн сурах бичгээс олоод үзэж чадахгүй гайхалтай мэргэн санааг гайхан биширч, түүнээс суралцаж улмаар эдгээр нь таны ажил, амьдралд их, бага алин боловч тус нэмэр болно гэдэгт итгэлтэй байна. ”Алтан дүрэм гэж байдаггүй гэсэн алтан дүрэм бий” гэсэн софист эргэцүүлэлтэй адил уг ном ч таны санал нийлэхгүй байдал, рациональ шүүмжлэлд нээлттэй байх болно. Гагцхүү та яаралтгүй эхлээд уншаад эргэцүүлэн бодоод үзэгтүн.

Ёндонжамцын Энхбаяр

Ижил төстэй номнууд (75)
1