Санал асуулга
  • Ямар төрлийн ном таньд таалагддаг вэ ?
Адал явдалт
Түүхэн
Хүний хөгжил

Үлгэр
Номын нэр: Үлгэрийн орноор аялцгаая II
Зохиогч: Ловор.Г 
Эрхлэн гаргасан: "Болор-Судар" хэвлэлийн газар
Хэвлэгдсэн он: 2009
Хэл: Монгол
Нүүрний тоо: 0
Худалдах үнэ: 1000₮
Номын товч

Эрдэмтэн, зохиолч Г.Ловор энэхүү номдоо дорно дахины ард түмний оюуны охь болсон үлгэрүүдийг оруулжээ. Хожа Насреттин, Рашид-Ад-дин, Омар Хайям зэрэг асар олон ухаантан мэргэдтэй энэ нутгийн ард түмний цэцэн мэргэн ухаанаас бага боловч суралцахад энэ ном уншигч хүүхдүүд та бүхэнд маш их тус хүргэх болно. Энэхүү номд буй “Бекхан, ядуу өвгөн хоёрын яриа” гэдэг үлгэрт хүн хэдий ядуу байсан ч мэргэн цэцэн ухаантай бол хэний ч дор орохгүй гэсэн санааг илэрхийлсэн бол “Хоёр хайрцаг” үлгэрт үнэнч сайхан сэтгэлтэй, ажилсаг, тусч байвал аз жаргал өөрөө ирнэ гэсэн хүн болохуйн ухааны анхны алхмуудыг уран сайхнаар сургамжлан өгүүлжээ.

Алт мөнгө бол чулуу, арвай буудай бол амьдрал” гэсэн үлгэрт алт мөнгө, эд баялаг амьдралд хэдийгээр хэрэгтэй боловч аяга будаа зүсэм талхнаас ч үнэгүй болох үе байдгийг сургамжлан сануулсан бол “Жээренче цэцэн ухаант Карачач хоёр”-ын үлгэрт мэргэн цэцэн ухаантан, ямар ч эрх мэдэлтнийг ялан дийлж, өмнөө сөхрүүлдгийн жишээг ухаант бүсгүй Карачачаар төлөөлүүлэн харуулжээ. Мөн “Толхи эр” (Мулгуу эр)  үлгэрт нас бие гүйцсэн мөртлөө усан тэнэг Келевийн мулгуу тэнэг үйлдлүүдийн тухай өгүүлсэн нь “Багачууд та бүхэн багаасаа эрдэм номдоо шамдан, мэргэн цэцэн ухаантай болохгүй бол энэ үлгэрт гардаг Келев шиг хү­­­н амьтны элэг доог болно шүү!” хэмээн ёгтлон сануулсан байна. Харин “Махмуд хаан, Ахмад хүү хоёр” үлгэрт бүх ард түмний мэргэн үгсийн санд байдаг “Ахмадын сургаал алтнаас үнэтэй” гэсэн санааг илэрхийлжээ. Хүүхдүүд та бүхэн

Хүн болох багаасаа

Хүлэг болох унаганаасаа

гэсэн ардын зүйр үгээ санаж, хүүхэд ахуй насандаа өөрийн ард түмнээ болон бусад ард түмний сургамжит үлгэр, туульсыг уншин ойлгож, ухаарал, зөв хүмүүжил олж авснаар ирээдүйдээ амьдралын ноён нуруутай, ухаалаг шударга хүн болоорой.

Ижил төстэй номнууд (110)
1