Санал асуулга
  • Ямар төрлийн ном таньд таалагддаг вэ ?
Адал явдалт
Түүхэн
Хүний хөгжил

Гадаадын уран зохиол
Номын нэр: Дайвар хүйстэн II
Зохиогч: Онон.Б /Орч/ 
Эрхлэн гаргасан:
Хэвлэгдсэн он: 2010
Хэл: Монгол
Нүүрний тоо: NaN
Худалдах үнэ: 10000₮
Номын товч

Өнөө цагийн эмэгтэйчүүд “эмэгтэйлэг байдлын” тухай домгийг эвдэж, бие даасан байдлаа үйл хэргээрээ нотлоод эхэлжээ. Гэвч хүний бүрэн дүүрэн оршихуй тэдэнд хялбар олдохгүй байна. Тэднийг эмэгтэйчүүд л хүмүүжүүлж, хүүхэд нас нь ч эмэгтэйчүүдийн дунд өнгөрч, эцсийн дүндээ эр хүнээс хамааралтай болгох гэрлэлт тэдний ердийн хувь тавилан болсоор байна. Эрэгтэй хүний давуутай байдал хэвээр, нийгэм, эдийн засгийн бат бэх үндэс сууриа хадгалсаар байна. Иймээс эмэгтэй хүний амьдралын уламжлалт зам мөрийг нарийн судлах хэрэгтэй юм.

Эмэгтэй хүн оногдсон “төөрөг”-өө хэрхэн олж мэддэг, түүнээ хэрхэн дагадаг, ямар маягийн хаалттай ертөнцөд амьдардаг, түүнээсээ хэрхэн гарч болох тухай асуултуудад би хариулт олохыг хүснэ. Эдгээрт хариулт олсноор бид хүнд бэрх өнгөрсөн үеэ үл харгалзан өөртөө шинэ ирээдүйг бүтээхээр тэмүүлэн буй эмэгтэйд ямар бэрхшээл тулгардгийг ойлгож чадна. “Эмэгтэй”, “эмэгтэй хүний” хэмээх үгсийг хэрэглэхдээ би мэдээж ямар нэг архетипын, өөрчлөгдөж хувиршгүй зүйлийн тухай өгүүлээгүй. Номын энэ дэвтэрт өгүүлсэн зүйлсийнхээ нилээд хэсгийг би “орчин үеийн хүмүүжил, ёс жаяг”-ийг анхааран тооцож хийсэн. Би энэ номдоо мөнхийн үнэнийг номлох гээгүй, харин эмэгтэй хүний оршихуй хамаг л өвөрмөц төрх байдлаараа урсан өнгөрч буй тэрхүү ерөнхий суурь дэвсгэрийг, нөхцөл байдлыг зүгээр л дүрслэн бичих гэсэн билээ.

Ижил төстэй номнууд (100)
1