Санал асуулга
  • Ямар төрлийн ном таньд таалагддаг вэ ?
Адал явдалт
Түүхэн
Хүний хөгжил

Үлгэр
Номын нэр: Тэмээ өргөдөг хүүгийн үлгэр
Зохиогч: Дашдондог.Ж 
Эрхлэн гаргасан: "Болор-Судар" хэвлэлийн газар
Хэвлэгдсэн он: 2008
Хэл: Монгол
Нүүрний тоо: 0
Худалдах үнэ: 1000₮
Номын товч

Хүүхдийн зохиолч Ж.Дашдондогийн Тэмээ өргөдөг хүүгийн үлгэр” хэмээх энэхүү ном нь манай монголын Эрдмийг хичээлээр сурдаг, эрлийг сургаар олдог” гэдэг мэргэн үгийн сонгодог жишээ юм. Хүмүүс ямар нэг зүйлд авьяас хамгийн чухал үүрэгтэй. Бүхнийг авьяасаар зодож хийдэг гэсэн ойлголттой байдаг. Гэтэл үнэн хэрэг дээрээ авьяасаас илүү хичээл зүтгэл хөдөлмөр голлох байр суурийг эзэлнэ. Хичээл зүтгэл, цуцалтгүй хөдөлмөргүйгээр авьяас зэврэн муудна.

Үеийнхээ хүүхдүүдтэй барилдах дуртай, бөхөд туйлын хорхойтой нэгэн хүү байжээ. Хэдийгээр тэр голдуу унах боловч хэзээ ч үл няцна. Нэг хавар тэдний ингэ шилрээд толгодын цаана ботголсон байхыг жаал хүү олоод тууж харих гээд хичнээн хичээгээд ч дийлсэнгүй. Ботго нь хөл дээрээ ч босож чадахгүй байлаа. Хүү аргаа барахдаа ботгоо үүрээд гэртээ иржээ. Тэр цагаас хойш хүүхдүүд түүнийг “Тэмээ өргөдөг, тэмээ өргөдөг” гэж шоолох болжээ. Харин өвөө нь түүнд чи ботгоо өдөр бүр өргөөд бай. Тэгвэл чи ёстой тэмээ өргөдөг болно шүү гэж сургажээ. Түүнээс хойш хүү нөгөө ботгоо шилээ дарсан зогдортой ширээ сайхан бөхтэй томоос том ат болтол нь өдөр бүр өргөжээ. Хүү ч өсөж, ботго нь ч ат болж дээ. Ингэж л тэр хүү тэмээ өргөдөг болсон түүхтэй. Энэ бол түүний уйгагүй хичээл зүтгэл, хөдөлмөрийн үр дүн юм. Өдөр алгасалгүй хичээл сургуулилт хийж, амжилтаа бага багаар тасралтгүй ахиулж хэмжээлшгүй их бяр тэнхээтэй болсныхоо ачаар л тэр эгэл жирийн хүү цолтой мундаг том бөхчүүдийг өвдөг шороодуулж байна. Юутай гайхалтай вэ, хичээл зүтгэл гэгч. Тэмээ өргөдөг хүүгийн үлгэр хэмээх энэхүү номыг хүүхэд багачууд сонирхон уншсанаар ямар нэг зүйлд чин сэтгэлээсээ тэмүүлж түүнийхээ төлөө цуцалтгүй хөдөлмөрлөвөл амжилтад заавал хүрдэг гэдгийг баттай ойлгоно.

Ижил төстэй номнууд (110)
1