




Энэхүү номын эхний хуудсыг эргүүлсэн танд юутай ч энэ өдрийн мэндийг хүргэе. Та айдас, адал явдлын ертөнцөөр аялахыг хүссэн бол тэр “амттай” ертөнц энэ мөчид таны өмнө хөшгөө нээлээ.
Энэ бол таны өмнө нь уншсан ШУЛМЫН ИНЭЭД номын араас шил даран гарч байгаа миний хоёр дахь аймшгийн ном.
Гарт тань байгаа энэ ХАР НОМ-д таны таамаглаж байгаачлан сүнс, чөтгөр, нүдэнд үл үзэгдэх хэрнээ хажууд байгаа нь мэдрэгдэх хэн нэгэн, хар дарсан зүүдний бодит биелэл, толинд харахад өөдөөс хардаг танихгүй сүүдэр гээд цөм байгаа. Та одоо энэ бүхний хаалгыг татсан болохоор нэвтрэн орогтун. Тэгээд айдсыг ханатал амтал, танихгүй ертөнцтэйгөө танилц.