Санал асуулга
  • Ямар төрлийн ном таньд таалагддаг вэ ?
Адал явдалт
Түүхэн
Хүний хөгжил

Шашин, гүн ухаан
Номын нэр: Төв үзлийн түлхүүр
Зохиогч: XIV дүгээр далай лам 
Эрхлэн гаргасан: Жавзандамба хутагт төв
Хэвлэгдсэн он: 2013
Хэл: Монгол
Нүүрний тоо: NaN
Худалдах үнэ: 1000₮
Номын товч

Ниринзана мєрний хєвєєнд бодь модны доор Чадагчийн Эрхэт Бурхан Багш тєгс гэгээрлийг олсноос хойш хоёр мянга таван зуу гаруй жил єнгєрчээ. Эдїгээ хїн тєрєлхтєн шинжлэх ухаан, технологийн дэвшлээр сансрын уудмыг эзэгнэн атом цємийн нууцад нэвтрэн орсон ч амар амгаланг хїсэх, зовлонг їл хїсэх сэтгэл нь хэвээр. Бїх їзэгдлийг далдын эзэнтэй холбодог барууны догматик шашнуудын хувьд шинжлэх ухаан технологийн їсрэнгїй хєгжил нь їзэл баримтлалынх нь їндсийг ганхуулж буй бол, харин амар амгаланг шїтэн барилдлагын їїднээс талбарладаг Бурханы Шашны хувьд шинэ сэргэлтийн эринтэй золгож байна. Єнгєрсєн зуунаас л нээгдэж эхэлсэн барууны Буддын Тєвїїд одоо хэдэн мянгаар тоологдох болж, дэлхийн улс орон бүрт Буддистууд єєр єєрсдийн хэлээр бурханы сургаалийг судлаж, бясалгал бїтээлээ хийцгээж байна. Эрт дээрээс Монголчууд бид бурханы шашны нигїїсэхїй, ариусахуйн мєн чанарыг танин эрхэмлэн дээдлэж ирсэн хэдий ч далан жилийн турш хоригдон хавчигдаж байсны балгаар залуу їе маань энэхїї дээдийн номхоос холдож хєндийрч мєнхїї утга санааг нь ойлгож мэдэхэд бэрхшээлтэй. Эртний уламжлалт орчуулга, тайлбар номнууд ч орчин їеийн хїмїїс ойлгож мэдэхэд хїндрэлтэй болсон тул “Жавзандамба Хутагт Тєв”-єєс залуу їедээ ойлгогдохуйц бурханы шашны тайлбар номуудыг хэвлэн гаргахыг зорьдог билээ. Та бїхэндээ энэ удаа Дээрхийн Гэгээн XIV Далай ламын бурханы шашинтны үзэл явдалын талаар тайлбарлан айлдсан “Төв үзлийн түлхүүр” номыг Гандантэгчинлэн хийдийн Дашчоймпэл Дацангийн Шунлайв гавж С.Гантөмөр ламын орчуулгаар хїргэж байна. Мэргэн уншигч таны мэлмий тунгалаг, оюун саруул байх болтугай. “Жавзандамба Хутагт Тєв” ТББ

Ижил төстэй номнууд (34)
1