Санал асуулга
  • Ямар төрлийн ном таньд таалагддаг вэ ?
Адал явдалт
Түүхэн
Хүний хөгжил

Бизнес, маркетинг
Номын нэр: Дэлхийн баячуудын гайхамшигтай намтрууд
Зохиогч: Батжаргал.Н 
Эрхлэн гаргасан:
Хэвлэгдсэн он: 2008
Хэл: Монгол
Нүүрний тоо: 0
Худалдах үнэ: 3500₮
Номын товч

Бизнес гэдэг тун ч хачирхалтай ертөнц. Заримыг нь нүд ирмэхийн зуур баяжуулж, үлгэр домгийн ертөнцөд аваачна. Заримыг нь бол шатааж орхино. Тэгэхлээр одоо яах вэ? Эрсдэлээс яаж зугтаах вэ? Нэг хэсэг нь баян, нөгөө хэсэг нь гагцхүү ядуу л байх хувь тавилантай юм гэж үү? Бизнес хийж, баяжих чадвартай хүмүүс гэдэг нь эхнээсээ л тусгай, онцгой мэндэлчихсэн, төрчихсөн, гарцаагүй амжилтад хүрэх зураг төөрөгтэй, гэтэл бусад нь огт өөр заяатай байдаг юм гэж үү? Тийм биш ээ. Хүн бүр адил төрдөг, ижил мэндэлдэг. Энэ нь азгүй, тэр нь тавилангүй гэх юм байхгүй. Тийм болохоор бүгдэд нь баяжих боломж нээлттэй. Энэ номонд 50 баячуудын онц сонирхолтой намтар оржээ. Та бүхэн анхааралтай уншигтун. Баруун гартаа доллар, зүүн гартаа евро атгаж төрсөн хүүхэд тэдэн дунд нэг ч байхгүй. Адилхан л улаан цурвага оргисон, нүдээ тас аньсан, арчаагүй дорой юмс төрж. Харин ухаан орсон хойноо энэ 50 хүн биеэ олонхиос өөрөөр авч явжээ. Тэд мэдэж мэдэрч, анхаарч таньж, тэмүүлж тэмцэж, зүтгэж зүдэрч, яаж ганц центийг сая доллар болгох вэ гэдэг зорилгыг амь амьдралтайгаа дүйцүүлж явж. Тэгээд л баяжсан. Сайн явах санааных гэдэг. Тэр үнэн. Уншигч та нарын хэн нь ч энэ 50 баян шиг болж болно. Баяжих гэсэн чин санаатай л бай. Тэгээд тэргүүн баячуудаас суралцаж, туршлагыг нь амьдралдаа хэрэгжүүл. Баяжна гэдэг ч санааных юм шүү.

Ижил төстэй номнууд (48)
1