Санал асуулга
  • Ямар төрлийн ном таньд таалагддаг вэ ?
Адал явдалт
Түүхэн
Хүний хөгжил

Хувь хүний хөгжил
Номын нэр: Бэлэг
Зохиогч: Отгон.А /орч/ 
Эрхлэн гаргасан:
Хэвлэгдсэн он: 2011
Хэл: Монгол
Нүүрний тоо: 0
Худалдах үнэ: 4000₮
Номын товч

Бэлэгний түүх

Эрт урьдын цагт нэгэн цэцэн өвгөний яриаг амтархан сонсдог нэг хүү байжээ. Тэр өвгөн хүүд Бэлэг хэмээх зүйлийн тухай нэгэн сургааль үлгэр ярьж өгөхөөр болов. Цэцэн өвгөн, хүү хоёр олон жилийн өмнөөс бие биенээ мэддэг бөгөөд цаг гарвал байнга уулзаж ярилцах тун дуртай ажээ. Нэг өдөр цэцэн өвгөн хүүд ийнхүү ярьжээ: “Бэлэг” хэмээх энэ үлгэр их энгийн. Чи зөндөө олон бэлэг авах ч түүний дотор хамгийн үнэ цэнэтэй бэлэг энэ байх болно.

Яагаад энэ үлгэр тийм үнэ цэнэтэй болдог билээ?

Цэцэн өвгөн: Чи энэ бэлэгийг авсан үеэс амьдралд хайртай болж бүх зүйлийг өмнөхөөс илүү сайн хийх чадвар олж авах болно.

Хүү бүрэн ойлгоогүй ч дэмий л “Пөөх” гэж уулга алдаж: “Хэзээ нэг өдөр надад хэн нэгэн тэр Бэлэгийг өгөх байх. Төрсөн өдрийн бэлэг байх ч юм бил үү” гэж хэлчихээд тоглохоор цааш гүйгээд явчихав.

Өвгөн инээмсэглэсээр үлдэв. Өвгөн дотроо “Энэ хүү хэдэн төрсөн өдрийг элээсэн хойно Бэлэгийн үнэ цэнийг ойлгох бол хөөрхий минь” гэж бодлоо. Холгүйхэн өвгөний дэргэд хүү тоглож, өвгөн түүнийг хараад инээж сууна.

<pХүү савлуураар нааш цааш савлан тоглохдоо тун дуртай бөгөөд дандаа инээж байх юм. Тэр ямар их аз жаргалтай бас хийж байгаа зүйлдээ хорхойсож тэр чигээрээ уусах юм. Түүний баяр хөөр нь духан дээр нь бичсэн юм шиг л тодорхой.

Хүү өсөж том болсоор, өвгөн түүнд тусалж чадахгүй ч хүүг тун их ажиглаж ажлаа хийж байгааг нь байнга анхаарна.

Хагас сайн өдрийн өглөө бүр залуу хүү зүлэг тэгшилж, өвгөн түүнийг ажиглана. Хүү ажлаа хийж байх үедээ дандаа исгэрэх юм. Ямар ажил хийж байгаа нь түүнд огт хамаагүй болохоор л тэр тийм амгалан, баяр баясгалантай байдаг байхнээ.

Ижил төстэй номнууд (173)
1