Санал асуулга
  • Ямар төрлийн ном таньд таалагддаг вэ ?
Адал явдалт
Түүхэн
Хүний хөгжил

Гадаадын уран зохиол
Номын нэр: Хон Гиль Дон
Зохиогч: Гюүн.Х 
Эрхлэн гаргасан: "Манлайлах урлаг төв" ТББ
Хэвлэгдсэн он: 2011
Хэл: Монгол
Нүүрний тоо: 0
Худалдах үнэ: 4000₮
Номын товч

“ iPom World’s Classics” цувралын өмнөтгөл

Хүний баримтлах чиг зорилгыг тодорхойлон, амьдралын луужин болсон номыг сонгодог зохиол гэдэг. Хүн төрөлхтөний соёлын түүхэнд, олон шилдэг зохиолчид амьдарч байсан цаг үеийнхээ оюуны дээж болсон гайхамшигт бүтээлийг бидний үед өвлүүлэн өгсөн. Эдгээрийн дотроос тухайн нийгэм, түүхийн хөгжлөөс хэдэн арван жилээр түрүүлсэн, өнөө үед ч үлгэр дууриал болохуйц сор бүтээлүүд цөөнгүй байдаг нь бидний нэрлэдгээр дэлхийн сонгодог зохиол юм. Intervarsity Press-с өнөөдрийг хүртэл монгол хэлээр орчуулан хэвлэж байгаагүй дэлхийн сонгодог зохиол бүтээлүүдээс тавин зохиолыг сонгон, монголын залуу үеийнхэн, ном сонирхон уншигч хэнд ч, эх хэлээрээ унших боломжийг олгох ажлыг зохион байгуулж эхлээд байна. Цаашид 2014 оныг хүртэл таван жилийн хугацаанд дорно ба өрнө, эрт ба эдүгээгийн хүн төрөлхтний мэргэн ухааныг агуулсан сувд эрдэнэ мэт уран зохиол болон гүн ухааны аястай бүтээл, шинжлэх ухааны зохиолуудаас орчуулан гаргах юм. Залуус та бүхэн эдгээр номуудыг насан туршийн анд нөхрөө гэж үзэн ширээнийхээ ном болгосноор, олон талт амьдралын амт шимтийг мэдэрч, цаашлаад дэлхийн аль ч улс орны хүмүүстэй эн чацуу харилцан ярилцаж чадна гэдэгт итгэж байна.

2011 оны 06-р сар “iPom World’s Classics”цувралын сонгон шалгаруулах комисс

Ижил төстэй номнууд (117)
1