Санал асуулга
  • Ямар төрлийн ном таньд таалагддаг вэ ?
Адал явдалт
Түүхэн
Хүний хөгжил

Гадаадын уран зохиол
Номын нэр: Бүх зүйл тал тал тийшээ бутарлаа
Зохиогч: Ачэбэ.Ч 
Эрхлэн гаргасан: "Манлайлах урлаг төв" ТББ
Хэвлэгдсэн он: 0
Хэл: Монгол
Нүүрний тоо: 0
Худалдах үнэ: 5500₮
Номын товч

Чинуа Ачэбэ (Chinua Achebe)

Тэрээр 1930 онд Нигерийн зүүн хэсгийн ибо овгийн Огиди тосгонд мэндэлжээ. Тэнд эртнээс Английн авралын зар тараагчид нэвтрэн орсон байлаа. Ачэбэгийн гэрийнхэн ч христитгэлтнүүд юм. Сүмийн миссион сургуульд суралцаж төгсөөд Ибадан их сургуульд элсэн орж уран зохиол, түүхээр мэргэжжээ. Удалгүй Лагосын Нигериа станцад ажиллах болж, Нигери болон Америкийн олон их дээд сургуульд лекц уншсан юм. 1996 онд Америкийн Харвардын их сургуулийн хүндэт доктор цол хүртжээ. 1958 онд буюу хорин найман насандаа бичсэн “Бүх зүйл тал тал тийшээ бутарлаа” ном нь африк уран зохиолын сонгодогт тооцогддог, дэлхий дахины хамгийн их хайрыг татсан африк романы нэг бөгөөд нийтдээ 8 сая хувь борлуулагдсан бэстселлер юм. Ачэбэ энэхүү зохиолын араас “Амар тайвнаас хагацахуй” (1960), “Бурханы сум” (1964), “Ард олны хүн” (1966), “Сабанагийн төв” (1987) зэрэг номнуудаа бичиж, Нигерийн дээд шагнал болох төрийн гавьяаны одонгоор шагнуулан, Германы хэвлэлийн холбооны энх тайвны шагнал, 2007 онд Бүүкер шагнал тус тус авчээ. Тэрээр 1990 онд авто замын ослоор бөгсөн бие нь мэдээгүй болсон ч өнөөдөр Нигерийн их сургуулийн хүндэт профессор, Нью-Йорк хотын Бард их сургуулийн хэл уран зохиолын зочин багшаар ажиллаж байна. Эргэлдэн эргэлдэж илүү том тойргуудыг зурахдаа Шонхор шувуу сургагчийнхаа үгийг сонсохгүй Бүх зүйл тал тал тийш бутран хүчээ алдахад Зүгээр л холион бантан хорвоо дээр тархана

- W. B. Иэц “Дахин ирэлт”

Ижил төстэй номнууд (100)
1