Санал асуулга
  • Ямар төрлийн ном таньд таалагддаг вэ ?
Адал явдалт
Түүхэн
Хүний хөгжил

Шашин, гүн ухаан
Номын нэр: Гэгээн гэрэл
Зохиогч: Жавзандамба хутагт төв 
Эрхлэн гаргасан: Жавзандамба хутагт төв
Хэвлэгдсэн он: 2013
Хэл: Монгол
Нүүрний тоо: 0
Худалдах үнэ: 10000₮
Номын товч

Ниринзана мөрний хөвөөнд бодь модны доор Чадагчийн Эрхэт Бурхан Багш төгс гэгээрлийг олсноос хойш хоёр мянга таван зуу гаруй жил өнгөрчээ. Эдүгээ хүн төрөлхтөн шинжлэх ухаан, технологийн дэвшлээр сансрын уудмыг эзэгнэн атом цөмийн нууцад нэвтрэн орсон ч амар амгаланг хүсэх, зовлонг үл хүсэх сэтгэл нь хэвээр. Бүх үзэгдлийг далдын эзэнтэй холбодог барууны догматик шашнуудын хувьд шинжлэх ухаан технологийн үсрэнгүй хөгжил нь үзэл баримтлалынх нь үндсийг ганхуулж буй бол, харин амар амгаланг шүтэн барилдлагын үүднээс талбарладаг Бурханы Шашны хувьд шинэ сэргэлтийн эринтэй золгож байна. Өнгөрсөн зуунаас л нээгдэж эхэлсэн барууны Буддын Төвүүд одоо хэдэн мянгаар тоологдох болж, дэлхийн улс орон бүрт Буддистууд өөр өөрсдийн хэлээр бурханы сургаалийг судлаж, бясалгал бүтээлээ хийцгээж байна. Эрт дээрээс Монголчууд бид бурханы шашны нигүүсэхүй, ариусахуйн мөн чанарыг танин эрхэмлэн дээдлэж ирсэн хэдий ч далан жилийн турш хоригдон хавчигдаж байсны балгаар залуу үе маань энэхүү дээдийн номхоос холдож хөндийрч мөнхүү утга санаа г нь ойлгож мэдэхэд бэрхшээлтэй. Эртний уламжлалт орчуулга, тайлбар номнууд ч орчин үеийн хүмүүс ойлгож мэдэхэд хүндрэлтэй болсон тул “Жавзандамба Хутагт Төв”-өөс залуу үедээ ойлгогдохуйц бурханы шашны тайлбар номуудыг хэвлэн гаргахыг зорьдог билээ. Та бүхэндээ энэ удаа гэвш Жамба тинлей ламын бурханы шашны талаар тайлбарлан айлдсан “Гэгээн гэрэл” номыг Дээд бодь хийдийн хамба лам Ч.Цэдэндамба, Ц.Оюун нарын орчуулгаар хүргэж байна. Мэргэн уншигч таны мэлмий тунгалаг, оюун саруул байх болтугай.

Ижил төстэй номнууд (33)
1