Санал асуулга
  • Ямар төрлийн ном таньд таалагддаг вэ ?
Адал явдалт
Түүхэн
Хүний хөгжил

Шинжлэх ухаан, танин мэдэхүй
Номын нэр: Монгол адууны зүс шинж заасан үгсийн утга, бүтэц
Зохиогч: Мөнхтөр. Л 
Эрхлэн гаргасан:
Хэвлэгдсэн он: 2012
Хэл: Монгол
Нүүрний тоо: 0
Худалдах үнэ: 5000₮
Номын товч

Энэхүү бүтээлд онцлон анхаарсан нэг асуудал бол монгол морины зүс заасан үгсийг тодотгон чимэх үгсийн бүрэлдхүүн, тэдгээрийн тохиолдох байр юм. Зохиогч монгол ардын дуунд тохиолдож байгаа бүх үгсийг түүж тус бүрийн холбогдож болох зүсийг тодорхойлсон нь монгол ёс заншил, сэтгэлгээ, мэдрэмж оюуны үнэлэмж зэргийг судлахад сонин баримт болсныг тэмдэглэж байна. Ер нь монгол хэл шинжлэлд судлаачаа хүлээж байгаа нэг салбар нь угсаа хэлшинжлэл /этнолингвистика/ юм. Л.Мөнхтөрийн судалгаа нь угсаа хэлшинжлэлийн цагаан толбыг нөхөх нэг алхам болсон гэж үзэж байна. Ийм чухал сонин сэдвийг сонгож, эрдэм судлалын гараагаа эхэлж улмаар гүнзгийрүүлэн олон жилийн ажиглалт судалгаа хийж, хэлбичгийн ухааны докторын /Ph.D/ зэрэг горилсон ганц сэдэвт бүтээл бичиж 2007 онд хамгаалж, эрдэмтэн судлаачдаас өндөр үнэлгээ авсныг тэмдэглэхэд таатай байна. Тухайлбал тус диссертацийн албан ёсны шүүмжлэгч шинжлэх ухааны доктор, профессор Б.Сумьяабаатар “... Л.Мөнхтөр эзнээ хүлээж ядаж байсан монгол ба монголчуудын нэртэй үүрд холбоотой, монгол хүнээс өөр хэнбугай ч чухамхүү нарийн ширийнд нь нэвтэрч үл чадах тийм сэдвийг сонгосон байна. Сэдэв сонголт зөвөөр барахгүй, монголчуудын ахуй амьдрал, унаган сэтгэхүй, ардын билиг судлал, аман зохиол, үүх түүхийн харгуйгаар цөхрөлгүй мөшгөн мөшгөсөөр харь нутаг орноор ул улбааг нь хөөн, гадаад хэлнээ орсон морины холбоот монгол үгсийг хүртэл шүүрдэн гаргаж, судалгааныхаа цар хүрээг талбиун дэлгэр болгосон нь судлаачийн мэдлэг, нөр их хөдөлмөрийг илтгэн харуулж байна.”, доктор профессор Ц.Шагдарсүрэн “...Энэхүү ажил нь сэдэвийн хувьд монгол хэлний үгийн сангийн тодорхой нэгэн хүрээг хамарсанаараа урд өмнө нь төдийлөн анхаарч байгаагүй асуудлыг авч үзсэн, холбогдох баримт хэрэглэгдэхүүнийг зохисын дотор анхаарсан шинэ ажил болсон гэж хэлж болно. Энэ ажлын үр дүнг тользүйн салбарт хэрэглэгдэхүүн болгон ашиглах, мөн сургалтын хэрэглэгдэхүүн болгох боломжтой бөгөөд энэ нь уг ажлын Эрдэм шинжилгээ- практик ач холбогдлыг илэрхийлнэ” гэх мэтээр уг ажлын үр дүн, ач холбогдлыг үнэлсэн билээ.

Ижил төстэй номнууд (75)
1