Санал асуулга
  • Ямар төрлийн ном таньд таалагддаг вэ ?
Адал явдалт
Түүхэн
Хүний хөгжил

Түүх, ёс заншил
Номын нэр: Монголын нууц товчоо /сонгомол эх/
Зохиогч: Чоймаа.Ш 
Эрхлэн гаргасан: "Болор-Судар" хэвлэлийн газар
Хэвлэгдсэн он: 2011
Хэл: Монгол
Нүүрний тоо: 0
Худалдах үнэ: 3000₮
Номын товч

Монголын Нууц Товчоо бол Монголын их хаадын угсаа гарал, монголчуудын ахуй амьдрал, үндэсний түүх, хэл бичиг, утга соёл, ардын аман зохиол, бөө мөргөл, зан заншлын их нэвтэрхий толь, монгол хэлний үгийн урлагийн сонгодог бүтээл, нүүдэлчний соёлын үл давтагдах хосгүй чанараараа ижилгүй товойж, үеийн үед гайхагдсаар эрин зууныг эзэлсэн их туульс, тал нутгийн анхилам үнэр нэвт шингэсэн түүх, он дарааллын бичиг мөн.

Их Монгол гүрэн байгуулагдсаныг түүхчлэн уран зохиолын хэллэгээр бичсэн, XIII зууны үеийн монголчуудын ахуй амьдралын хэв маяг, Эзэн Чингис хааны  амьдралын түүхийг хойч үе бидэндээ  үлдээсэн нандин бичээс юм.

Монголын бичмэл түүхэн сурвалжийн ууган дээж бичиг, эртний монголын уран зохиолын гайхамшигт дурсгал энэхүү өв тэгш туурвилыг дэлхий даяар эрхэмлэн иржээ. “Монголын нууц товчоо ” нь дэлхийн 40 гаруй оронд 22 хэлээр орчуулагдан олон мянган хувь хэвлэгдсэн нь байна. Гадаадын түүх сонирхогч, жуулчид “Монголын нууц товчоо” номыг их эзэн Чингис хаан төр улсаа байгуулсан түүхийн  үнэт чанарыг гаргасан онцгой бэлэг дурсгалын бүтээгдэхүүн  гэдгээр  хүлээн авч сонирхон уншиж байна.

Монгол туургатны түүх, утга соёл, үгийн урлагийн гайхамшигт дурсгал “Монголын нууц товчоо” нь дэлхийн эртний сонгодог уран бүтээл болох Оросын Игорийн хорооны дууль, Грекийн  Иллиада Одуссе, Францын  Ролландын  дуулал зэрэг бүтээлтэй эн дүйцэхүйц ховор бүтээл мөн хэмээн  эрдэмтэн судлаачид үнэлдэг юм.

Ижил төстэй номнууд (67)
1