Санал асуулга
  • Ямар төрлийн ном таньд таалагддаг вэ ?
Адал явдалт
Түүхэн
Хүний хөгжил

Шинжлэх ухаан, танин мэдэхүй
Номын нэр: Монголын сэтгүүл зүй-100 жил
Зохиогч: Чойсамба.Ч 
Эрхлэн гаргасан:
Хэвлэгдсэн он: 2013
Хэл: Монгол
Нүүрний тоо: 0
Худалдах үнэ: 5000₮
Номын товч

Монголын сэтгүүл зүйн 100 жилийн ойд зориулж МСЭ-ийн захиалгаар МУИС-ийн Сэтгүүл зүйн тэнхимийн багш Л.Норовсүрэн, М.Зулькафиль, Ч.Чойсамба нар энэхүү бүтээлийг туурвижээ. Монголын сэтгүүл зүйн түүхийг эхлүүлсэн хамгийн анхны сонин, Монголын тогтмол хэвлэлд нийтлэгдсэн хамгийн анхны зар, Монголчуудын гаргасан хамгийн анхны ухуулах хуудас, Гадаад хэлээр гарсан Монголын хамгийн анхны тогтмол хэвлэл, Монголын хамгийн анхны том форматтай сонин, Монголын хамгийн анхны сэтгүүл, Монголын хамгийн олон жил гарсан сонин, Монголын залуучуудын хамгийн анхны тогтмол хэвлэл, Монголын хамгийн анхны баримтат кино, Монголын радиогийн хамгийн анхны нэвтрүүлэгчид, Монголын аймгийн хамгийн анхны сонин, Монгол улсын ерөнхий сайд болсон хамгийн анхны сэтгүүлч, Монголын хамгийн анхны сэтгүүлийн эрхлэгч гээд олон асуултын хариултыг уншигч энэ номоос олох болно. Энэхүү бүтээлийг МСЭ-ийн ерөнхийлөгч, Соёлын гавьяат зүтгэлтэн Б.Галаарид редакторлажээ.

Ижил төстэй номнууд (75)
1