Санал асуулга
  • Ямар төрлийн ном таньд таалагддаг вэ ?
Адал явдалт
Түүхэн
Хүний хөгжил

Хувь хүний хөгжил
Номын нэр: Биеийн хэлийг унших нь
Зохиогч: Ануужин.Т /Орч/ 
Эрхлэн гаргасан:
Хэвлэгдсэн он: 2014
Хэл: Монгол
Нүүрний тоо: 0
Худалдах үнэ: 10000₮
Номын товч

Хүмүүс үргэлж өөрсдийн мэдэрч байгаа эсвэл хэлэхийг хүссэн зүйлээ ярьдаггүй гэдгийг би хүүхэд байхаасаа л мэддэг байсан. Тэдний жинхэнэ сэтгэл хөдлөлийг уншиж, хэрэгтэй байгаа зүйлд нь тохирох хариултыг өгж чадсанаар би өөрийн хүссэн зүйлээ бусдаар хийлгэх боломжтой болдог байсан. Халаасны мөнгө олохын тулд би 11 настайгаасаа эхлэн хичээлээ тараад айл бүрийн хаалга тогшиж баллуур зардаг байсан юм. Хаалга тогшсны дараа, намайг яв гэж хичнээн хэлж, өндөр дуугаар ярьж байсан ч, гар нь нээлттэй, алгаа дээш харуулсан байвал надад боломж байгаа гэдгийг, харин намайг яв гэж зөөлөн дуугаар хэлсэн ч гараа чичлэх юм уу эсвэл гараа хураасан байгаа тохиолдолд явах цаг аль хэдийн болсон гэдгийг би мэддэг байсан юм. Би борлуулалтын ажил буюу юм худалдахдаа маш дуртай, энэ ажилд ч сайн байсан. Өсвөр насны хүүхдийн хувьд би шавар эдлэл, бас хоолны сав зарж эхэлсэн бөгөөд хүмүүсийн үйл хөдлөлийг унших чадвар надад өөрийн анхны хөрөнгийг худалдаж авах мөнгийг олж өгсөн юм. Борлуулалтын ажил хийсэн нь надад бусадтай танилцан, тэднийг ойроос судлах боломжийг олгож тэдний үйл хөдлөлийг ажигласнаар худалдан авах эсэхийг нь тодорхойлох чадвартай болсон. Энэ чадвар нь диско клубд охидуудтай танилцахад ч мөн адил ашиг тусаа өгдөг нь батлагдсан байдаг. Хэн надтай бүжиглэхийг зөвшөөрөх мөн хэн нь зөвшөөрөхгүйг би мэдэж чаддаг байлаа. 20 насандаа би даатгалын бизнест хөл тавьж, борлуулалтын маш олон дээд амжилтуудыг эвдэж, ажилсан эхний жилдээ 100 сая долларын үнэ цэнэтэй борлуулалт хийсэн хамгийн залуу ажилчин болж билээ. Хүүхэд байхдаа шавран эдлэл болон хоолны сав зэргийг зарж мөн хүний үйл хөдлөлийг унших чадварт суралцсан нь энэ амжилтанд хүрэх гүүр болсонд залуу хүний хувьд би өөрийгөө маш азтайд тооцдог юм.

Ижил төстэй номнууд (174)
1