Санал асуулга
  • Ямар төрлийн ном таньд таалагддаг вэ ?
Адал явдалт
Түүхэн
Хүний хөгжил

Хувь хүний хөгжил
Номын нэр: Сайхан төрөх санааных
Зохиогч: Эрхэмбаяр.Б 
Эрхлэн гаргасан:
Хэвлэгдсэн он: 2014
Хэл: Монгол
Нүүрний тоо: 0
Худалдах үнэ: 9000₮
Номын товч

Бидний өвөг дээдэс “Сайхан төрөх заяаных. Сайн явах санааных” хэмээн сургасаар ирсэн. Гэхдээ орчин үеийн техник технологийн эрин үе, хүний нийгмийн хөгжингүй энэ цаг үед “Сайхан төрөх санааных болоод байна” гэж хэлэхэд буруудахгүй л болов уу. Тэгэхээр хэрэв хэн нэгэн надаас “Сайхан төрөх үнэхээр санааных уу?” гэж асуувал: Би “Тийм ээ, үнэхээр тийм” гэж итгэлтэйгээр хариулах байна. Яагаад тэр билээ? Сайхан төрөх бурхнаас заяасан бэлэг хэдий ч сайхан сэтгэл, хүний дотоод сэтгэлийн гоо сайхан өнөөдөр юунаас ч илүү үнэтэй. Орчин үеийн нийгэмд бүсгүй хүн санаачлагатай, өөртөө итгэлтэй, ажилсаг авхаалжтай байж эрүүл, аз жаргалтай амьдралыг цогцлоож чадвал сайхан бүсгүй хүн байх нь санааных болоод байгаа билээ. Тиймдээ ч алдарт загвар зохион бүтээгч эмэгтэй Коко Шанель нэгэн цагт “Муухай эмэгтэй гэж байдаггүй, харин арчаагүй эмэгтэй хүн л гэж байдаг” гэж дуу алдаа биз. Өнгөрсөн зууны дунд үеийг хүртэл сайхан бүсгүйн тухай нийгмийн ойлголт нэлээн хязгаарлагдмал байсан билээ. Энэ ойлголтод зөвхөн бие махбод, царай зүсний хувьд үзэсгэлэн гоо бүсгүйчүүдийг илүүтэйгээр хамруулж ирсэн билээ. Бүсгүй хүний дотоод ертөнцийн гоо сайхан гэсэн ойлголт саяхнаас л яригдаж эхэлсэн гэвэл хилсдэхгүй. Хүн төрөлхтөн эрт дээр цагаас үлгэр туульсдаа гоо сайхан эмэгтэйн тухай ярихдаа эхлээд гадаад үзэмжийг нь магтан дуулж харин түүний дотоод сэтгэлийн гоо сайхныг дагавар маягаар л хэлж ярьж ирсэн байдаг. Яагаад гадаад үзэмжийг хүний дотоод мөн чанар сэтгэлийн сайхнаас доогуур тавьж ирсэн юм бол. Яагаад гэдгийн хариулт нь тун энгийн. Яагаад гэвэл хүмүүс зүгээр л байгалийн зөнгөөрөө гадна өнгөнөөсөө сайхан харагддаг юманд дуртай байдаг. Нүдээрээ харах буюу харааны мэдрэхүй хүний мэдрэхүйн хамгийн хүчтэй нь болохоор тэр биз. Харин дотоод сэтгэлийн гоо сайхныг хүний тархи дотоод мэдрэхүйгээрээ мэдэрдэг болохоор энэ нь илүү нарийн ярвигтай зүйл болдог байх л даа. Хүн бүрийн аливаа харааны мэдрэхүйгээр мэдрэх боломжгүй тэр сэтгэлийн гоо сайхныг мэдрэх дотоод мэдрэмж харин бидний харааны мэдрэхүйгээс хавьгүй нарийн төвөгтэй. Тэгэхээр би юу хэлэх гээд байна вэ гэхээр сайхан бүсгүй гэж гаднаасаа ч дотроосоо ч сайхан хүнийг л хэлэх байх. Хэн ч харсан нүд унагам бүсгүй байсан ч хараал урсгасан нэгэн байвал мөн хайран бүсгүй заяа болноо доо. Эсвэл гадаад үзэмж нь үгээр илэрхийлэхийн аргагүй туяхан сайхан нэгэн хэн нэгнийг өөлж муучилсан, хүйтэн харцтай байвал хэрхэн сайхан бүсгүй болох билээ дээ. Хар хорын сэтгэлтэй эмэгтэй үзэсгэлэн төгөлдөр байгаад ч олонд хүндлэгдэж сайхан бүсгүй гэсэн нэр зүүсэн түүх байхгүй билээ.

Ижил төстэй номнууд (173)
1