Санал асуулга
  • Ямар төрлийн ном таньд таалагддаг вэ ?
Адал явдалт
Түүхэн
Хүний хөгжил

Шашин, гүн ухаан
Номын нэр: Буддын сургаалын зүрхэн
Зохиогч: Нарангэрэл.Л 
Эрхлэн гаргасан:
Хэвлэгдсэн он: 2013
Хэл: Монгол
Нүүрний тоо: 0
Худалдах үнэ: 5000₮
Номын товч

“Тик Нат Хан бол энэ цаг үеийн ‘Амьд Будда’ юм” - Ричард Бакер-Роши Буддын

Сургаалын Зүрхэн гэсэн энэхүү номоороо Тик Нат Хан нь Буддизмын үндсэн, гол сургаалуудыг тайлбарлаж, энэхүү сургаалуудыг бидний өдөр тутмын амьдралд хэрэглэх боломжтой гэдгийг харуулжээ. Тэрээр зовлонгийн мөн чанар хийгээд тэрхүү зовлонг хайр, нигүүлсэл, баяр баясал гэх гэгээрлийн бүхий л чанаруудад хэрхэн хувиргах талаар яруу, сайхнаар илэрхийлэн гаргасан байна. Хутагт Дөрвөн Үнэн, Хутагт Найман Зам мөр, Гэтлэхүйн Гурван Үүд, Дхармын Гурван Тэмдэг, Гэгээрэхүйн Долоон Хүчин, Зургаан билэг барамид гэхчлэнгээр тэдгээр гол гол сургаалуудыг тус бүрд нь тайлбарлажээ. Буддын Сургаалын Зүрхэн бол санваартан хийгээд санваартан бус хэн бүхэнд гэгээрлийн замыг заагч гэрэлт дохиур болж чадна.

“Тик Нат Хан нь бидний сэтгэлийн дотоод амар амгалан нь дэлхий нийтийн амар тайванд хэрхэн нөлөөлөхийг харуулжээ”- Дээрхийн Гэгээн Далай Лам Тик Нат Хан бол Вьетнамын Буддист лам, яруу найрагч, энх тайвны зүтгэлтэн бөгөөд Нобелийн энх тайвны шагналд нэр дэвшигч юм. Тэрээр зуу гаруй ном бичиж хэвлүүлсэн бөгөөд тэдгээрийн дотроос “Амьд Будда, Амьд Христ”, “Ухамсарлахуйн гайхамшиг” гэсэн номуудыг нь нэрлэж болно. Тик Нат Хан одоогоор Франц улсад амьдарч, Плум Виллеж гэсэн нэртэй хийдэд ном сургаал айлдаж байна.

Ижил төстэй номнууд (34)
1