Санал асуулга
  • Ямар төрлийн ном таньд таалагддаг вэ ?
Адал явдалт
Түүхэн
Хүний хөгжил

Хувь хүний хөгжил
Номын нэр: Жинхэнэ хүч
Зохиогч: Нарангэрэл.Л 
Эрхлэн гаргасан:
Хэвлэгдсэн он: 2013
Хэл: Монгол
Нүүрний тоо: 0
Худалдах үнэ: 5000₮
Номын товч

Хариултыг олохын тулд би маш олон жилийг зарцуулсан юм. Гучин хоёр жил бизнес эрхэлж, үүнээс гучин жилийг нь удирлагын төвшинд ажилласны хувьд шинэ бүтээгдэхүүн гаргаж, хуучныг нь шинэчилж, амжилттай бизнесийг худалдан авч, болохгүй нэгийг нь худалдаж байлаа. Хүмүүсийг ажилд авч, урамшуулж, ажлаас халж, албан тушаал бууруулж байлаа. Арван хүнтэй багийг ч найман зуун хүнтэй группийг ч удирдаж явлаа. Эдгээрээс хорин жилийг нь би хариултыг олж, бүхнийг хянаж чадаж байна хэмээн төөрөлдөж явсан юм. Эцэст нь би хяналтыг тогтоож чадаагүй гэдгээ, өөрөөр хэлбэл хэрэв би өвчтөн бол шалтгааныг оллоо гэдгээ мэдсэн тэр үеэс миний бизнесийн болон хувийн амьдралын хамгийн доргио донсолгоотой, бүтээлч, идэвх санаачлагатай үеүд эхэлсэн юм. Одоо ч миний ажиллаж буй бизнесийн бүх салбаруудад менежер болон удирдлагуудын бодлын ихэнхийг хариултыг олох тухай, хяналт тогтоох тухай эзэлж байгааг би ажигладаг юм. Хэдийгээр байгууллагууд, эрх мэдэл, шийдвэр гаргалтын түвшинд шинэ асуудлууд яригдаад байгаа хэдий ч бизнесийнхэнд хуучин загвар нь илүү таатай байгаа бололтой. Захирах хянах систем нь бизнест зүгээр л өшиглөж хаях гэсэн хатуу зуршил болжээ. Одоо хэн нэгний ажлын өрөөний хананд сүлд модны хэлбэртэй зохион байгуулалтын бүтэцийн диаграмм байгааг харах нь бараг л инээдтэй санагдахаар болж. Бизнесийг нэг жил ч атугай эрхэлсэн хүн үүнийг хараад байгууллагын мэдээлэл болон эрх мэдлийн урсгалыг харуулж чадахгүй гэдгийг ойлгоно. Зохион байгуулалтын бүтцийн диаграмм нь том асуудлын бэлэг тэмдэг болоод байна. Энэ диаграм нь юмсыг хянах гэсэн эгогийн эрх мэдлийн төлөөх богино хугацааны хүслийг харуулдаг. Дээд доод шатны удирдлагын загвар нь үнэндээ бусдыг бүтээмжтэй болоход нь туслаж чадах өөрийн чадварт үл итгэдэг удирдлагын эгогийн хэрэгцээг л хангадаг юм. Жинхэнэ хүч гэсэн энэхүү ном нь өсөн нэмэгдэж буй менежментийн номын зохиолчид болон зөвлөхүүдэд маш их боломжийг олгож байна. Удирдлага, менежментийн холбогдолтой маш олон номууд шил шилээ даран гарч ирсээр байгаа билээ. Ном гарах бүрт л шинэ зөвөлгөө өгөх компани үүсч, бизнесийнхэн ч түүнрүү хошуурна. Аль ч системд энэ нь сайн хэдий ч бизнесийн ертөнцийн хувьд тэдний амлалт үргэлж талаар болж сэтгэл гонсойлгоход хүргэдэг. Яагаад тэд амжилтанд хүрдэггүй вэ? Учир нь удирдлагууд системд хэт итгээд хүмүүст хангалттай итгэдэггүйд л байдаг гэдэгт би итгэдэг. Зөвхөн дээд түвшинд ч биш бүхэл байгууллагын хувьд хүмүүсийн үүрэг хариуцлагагүйгээр ямар ч систем амжилтанд хүрэхгүй. Ямар ч гайхалтай санаа зөвхөн хүмүүсээс л төрдөг. Би корпорацийн захирал, зөвлөхийн хувьд менежментийн сургалт семинарууд дээрээ Тао Тэ Кинг-ээс үргэлж иш татаж яридаг. Хүмүүс үргэлж л тодорхой хэсгүүдийг бизнесийн нөхцөл байдлын хувьд ямар агуулгатай болохыг нь асууж байдаг юм. Зарим үед энэ ойлгомжгүй Азийн философи нь орчин үеийн менежментийн онолд тохиромжгүй гэсэн шүүмжлэлтэй ч таарч байдаг.

Ижил төстэй номнууд (174)
1