Санал асуулга
  • Ямар төрлийн ном таньд таалагддаг вэ ?
Адал явдалт
Түүхэн
Хүний хөгжил

Шинжлэх ухаан, танин мэдэхүй
Номын нэр: Гэмт хэрэг ба ялын тухай
Зохиогч: Эрдэнэбат.Г 
Эрхлэн гаргасан:
Хэвлэгдсэн он: 2009
Хэл: Монгол
Нүүрний тоо: 0
Худалдах үнэ: 4000₮
Номын товч

Хууль зүйн шилэгдмэл бүтээлийг орчуулж монголчуудынхаа оюуны санд хувь нэмэр оруулах гэсэн өчүүхэн оролдлого маань бага зэрэг амжилтыг олж хүмүүс ойшоосонд урамшиж, бас хийсэн ажлын минь дутуу, бурууг шүүмжлэн зөвлөмжилсөнийг хүлээн авч орчуулгаа засан дахин уншигч ахайд өргөн барьж байна. Юуны өмнө бүтээлийн зарим санаа өнөөгийн хүн ойлгоход төвөгтэй, тэр үеийнхээ нийгмийн тулгамдсан асуудлыг ямар нэг тайлбар, оршилгүйгээр хөндөөд явчихсаныг XVII-XVIII зууны Европ, тэр дундаа Италийн байдлыг мэдэхгүй хүн ухаж ойлгохгүй байх магад тул орчуулагчийн зүгээс номын энд тэнд тайлбар зүүхийг хүссэн ч учиргүй түүх бичиж мэддэг заримыг нь залхаахаас болгоомжилсон минь буруу болж таарав. Баялаг түүхтэй Европын амьдралыг нэвт шувт, учиг ширхэгтэй нь угаас мэдэхгүй тул номд дурдаад л өнгөрсөн нэг нэр хүртэл учир битүүлэг, ойлгомжгүй байдал үүсгээд байгааг уншигчид нэрэлхэлгүй хэлж “мэддэг бол ямар учиртай гадаад нэрс, үгс яваад байгаад тайлбарла” гэжээ. Иймд чадахын хэрээр уг ном бүтээгдсэн үеийн нийгмийн байдал, зохиогчид эл номыг бүтээх үзэл баримтлал, итгэл үнэмшил хэрхэн төлөвшсөн түүхийг мөн дэлгэрүүлэн нуршихыг оролдлоо. Тэр үеийн утга зохиолын бичлэгийн онцлог, асуудалд хандсан үзэл, байр суурь, зохиогчийн сэтгэлгээний цараа далайц зэргийг илтгэсэн яруу тансаг найруулга, мөр бүртээ шингээсэн давхар салаа утга, чухам оносон хэлц, өвөрмөц зүйрлэл, тайлал зэргийг орчуулахдаа болхидуулж муутгасан тал бий, хүлцэл өчье. Угаас Беккариагийн бүтээл угаас ихээхэн өвөрмөц найруулга, тансаг бичлэгтэйн дээр “үгэн дотор үг, үхэр дотор мал” гэгчээр нэг өгүүлэмжээр хэд хэдэн санаа давхар илэрхийлж бичсэн зэргээс хамаараад энэ номын орчуулга бүр нь өөр өөр болдог онцлогтой гэнэ. Анхлан Францын хамба Моррель энэ номыг орчуулсан нь ихээхэн өвөрмөц, бараг өөрөө тусдаа зохиол мэт болсон ба Моррель ламтан угаас өөрийн санааг дундуур нь ихэд хавчуулсан тул бүр эх зохиолоос нь тусдаа бүтээлд үзэхэд хүргэсэн гэдэг. Тэрчлэн франц хэл дээрх Вольтерийн шүүмжтэй (1766), герман хэл дээрх Эссельборны (1905), орос хэл дээрх Языков (1803) Хрущев (1806), Соболев (1878), Зарудный (1879), Беликов (1889), Исаев (1939) зэрэг хүмүүсийн орчуулсан нь бүгд л үгийн сонголт, утгын найруулга зэрэг олон зүйлээр ялгаатай байдаг гэлцэх. Гэтэл миний бие орчуулгын эрдэм - туршлага дутмаг, зохиогчийн адил өргөн цараатай сэтгэх чадвар үгүй, эх хэлэндээ ч эзэн болсон нь шальгүй тул эрхэм уншигчийн өршөөл мэдэх хэрэг болов. Бас зарим газар зохиогчийн хэлэх гэснийг ойлгож үгчлэн орчуулах гэхээсээ утга санааг шууд буулгахыг чухалд үзээд хялбарчлан хөрвүүлсэн тал бий. Бас нэг учир өгүүлэхэд Ч.Беккариагийн “Dei delitti e delle pene” бол хууль зүйн утга зохиол юм. Эхний хэвлэгдсэнийг уншаад сайн санасан хүн орчуулагч Ц.Гомбосүрэн гуай Ф.Достоевскийн “Преступление и наказания” номыг “Гэм, зэм” хэмээн орчуулж, түүнээс санаа ав хэмээн зөвлөсөн. Гэтэл Монголын хууль зүйд “гэмт хэрэг”, “ял” зэрэг нь нэгэнт тогтсон нэр томъёо учир хэвээр үлдээлээ.

Ижил төстэй номнууд (75)
1