Санал асуулга
  • Ямар төрлийн ном таньд таалагддаг вэ ?
Адал явдалт
Түүхэн
Хүний хөгжил

Хувь хүний хөгжил
Номын нэр: Хүн болох үе шат
Зохиогч: Даваа.Ж 
Эрхлэн гаргасан:
Хэвлэгдсэн он: 2008
Хэл: Монгол
Нүүрний тоо: 0
Худалдах үнэ: 7000₮
Номын товч

Хүн төлөвшлийн гол түлхүүр нь хайр халамж, дэмжлэг, туслалцаа, урамшуулал байдаг. Үүний учир нь хүн өөрөө хайрын бүтээл бөгөөд үндсэн хэрэгцээний нэг нь хайр байдаг. Хүний хайр нь эцэг эхийн хайраас эхлээд хайрлуулах хайрлах хэрэгцээ бий болж, хайрлах үзэл, арга эзэмшихтэй холбоотой байдгийн зэрэгцээ зарим нөхцөлд өрөвч сэтгэлийн халамж эрэх, хүсэх явдалтай ч уялдах нь бий. Хүүхэд насан туршаа эцэг эхийн халамжлах, дэмжих, туслах, урамшуулах хайрыг хүсч хүлээж байдаг. Эдгээр нь харцаар, хөдөлгөөнөөр, үгээр, сэтгэлээр,  эд зүйлээр яаж илэрч чухам ямар түвшний хайр байх нь эцэг эх, хүүхдийн харилцаанаас шалтгаална. Хүүхдийн хайрлуулах хэрэгцээ өндөр байхад хайрлах орчин нь бүрдээгүй байвал хоол хүнс, мэдээлэл, мэдлэгийн дутагдлаас оюун ухааны хомсдол үүсэхтэй адил хайрын мэдрэмж, чадвар, дадал муудаж хүмүүжил доголдоно. Хүүхдийг хайрлах хайр хэнд ч гэсэн заавал байх шаардлагатайд хамаг учир байна. Ингэж чадвал биехүн төлөвших явц хэвийн зохистой байдаг. Хүүхэд биехүн болж төлөвшихийн гол цөм нь тэд хүнлэг болж хүмүүжихэд оршино. Хүнлэг үзэлд бусад хүний үзэл, итгэл үнэмшил, эрүүл энх оршихийг хүндэтгэх, юмыг гоо сайхны үүднээс үнэлж цэгнэх, тухайн улс орны болон хүн төрөлхтний аж төрөх ёс, зан заншил, ёс суртахуун, хууль эрх зүйн мэдлэг, чадвар, дадал багтана. Энэ үүднээс хүүхэд өөрийгөө болон бусдыг хүндэтгэх, үндэс угсаа, соёлоороо бахархах, байгаль орчинд санаа тавих, энэ талаар хариуцлага хүлээх, энх тайван, шударга ёсыг тогтоохын төлөө үйл хэрэгт идэвхтэй оролцох, амьдралд бодол эргэцүүлэлтэй, ухаалаг хандах, бусдын, ялангуяа үндэс, угсаа, соёл ондоо хүмүүсийн уламжлал, сэтгэл санааг мэдрэх, асуудлын оновчтой шийдлийг эрж хайх, зөв шийдэл гаргаж, хамтран ажиллах, зөрчил сөргөлдөөнийг зохистой шийдэх,  бусдын  үзэл  бодлыг  зөвшөөрөх,  бусад хүмүүстэй харилцах,  нөхөрсөг эв нэгдэлтэй байх чадвартай биехүн болон төлөвших хэрэгтэйг ухамсарлах учиртай.

Ижил төстэй номнууд (174)
1