Санал асуулга
  • Ямар төрлийн ном таньд таалагддаг вэ ?
Адал явдалт
Түүхэн
Хүний хөгжил

Хүүхдийн уран зохиол
Номын нэр: Монголын хүүхдийн хошин шог зохиолын түүвэр
Зохиогч: Наранцэцэг.Ч 
Эрхлэн гаргасан: "Сэлэнгэпресс" ХХК
Хэвлэгдсэн он: 0
Хэл: Монгол
Нүүрний тоо: 0
Худалдах үнэ: 15000₮
Номын товч

Инээдээр сэргэж, инээдээр ухаажиж, инээн баясаж явах дуртай хүүхдүүд та нартаа “богц ганзгандаа борцлон хийсэн” инээдмийн бэлэг барьж байгаадаа туйлын баяртай байна. Хошин шог зохиолын амтыг мэдэрч инээвээс ухаан сэргэж, хорвоо ертөнцийг найрсаг зөөлөн сэтгэлээр харж чаддаг болно. Өрөвч зөөлөн сэтгэлтэй, хайрлан хүндэтгэх гэгээрэлтэй, эргэцүүлэн бодох ухааралтай бол хүн чанарын эрхэм шинж бүрэлдсэн гэж үздэг. Ийм эрхэм шинж чанарыг хошин шог зохиол хүнд олгодог. Хүүхдүүд та нар жимсэнд дуртай. Зохиолын жимс нь инээдэмд байдаг. Амаараа дүүрэн хийсэн амтат жимснийхээ шүүсээр хацраа халтартуулаад инээмсэглэн суугаа хүүхэд өхөөрдөм хөөрхөн харагддаг. Та нар одоохондоо хүүхдийн эрх нялх зантай ч хожмын нэг гэгээн өдөр хэрсүү ухаалаг, бүхнийг мэдэрч ойлгодог болно. Тэр гэгээн өдөрт чамайг хошин шог зохиолоос мэдэрсэн ухаалаг инээд хөтлөн хүргэнэ. Инээд бол хүч нэмж, ухаан тэлж, хүмүүн болгодог их ухаарлын хишиг буян юм. Амьдралд тохиолдох элдэв дутагдал, хар бараан өө сэвийг шог хошин инээдээр анагааж ирсэн ухаант ардын сайхан уламжлал бий. Монголын ард түмний бүтээсэн шог хошин аястай үлгэр, дуу, шүлэг, зүйр цэцэн үг, ёгтлол, егөөдөл, бадарчны балагтай боловч сургамжтай явдал, инээдээр чимсэн явган яриа зэрэг нь хошин шог зохиол хөгжих үржил шимтэй хөрс нь болсон билээ. Манай ухаант ард түмэн үр хүүхдээ зэмлэхдээ хүртэл буруутай явдлынх нь хэр хэмжээнд тохируулан шоглон егөөдөж “ичээдэг” байж. Ийм байдалд орсон хүүхэд дахин хэзээ ч мартахааргүй санамж авч, дутагдлаа түргэн засдаг байж. Тухайлбал: Ажлаас бэрхшээвэл: - Бэлэнд ухас Бэрхэд гэдэс Уул үзээгүй гутал тайлах Ус үзээгүй хормой шуух Эрхийг сурахаар Бэрхийг сур Инээд шингээж, гэрэл цацруулсан үг хүнд баяр баясгалан бэлэглэдэг билээ. Бидний та бүхэнд өргөн барьж байгаа “Монголын хүүхдийн хошин шог зохиолын түүвэр”-т монголын шинэ үеийн зохиолчдын төлөөлөл болох Д.Нацагдорж, Ц.Дамдинсүрэн, Д.Сэнгээ, Л.Бадарч, Л.Ванган, Ч.Ойдов нар болон Д.Содномдорж, Д.Гармаа, Д.Давааням, Л.Одончимэд, З.Түмэнжаргал, Ж.Барамсай, Шаг.Цэнд-Аюуш нарын хошин шог зохиолын урлах эрдмийг гарамгай эзэмшсэн авъяаслаг зохиолчид, тэдний үзэг нэгт нөхдийн шилдэг бүтээлүүдээс орсон. Оюун санаагаа гэгээлэг, эрх чөлөөтэй байлгахад инээд цалгисан хошин шогийн зохиол тусална. Инээд ухааны бяд суулгаж, ухаарлын хүч оруулдаг увдистай. Инээд нь эрүүл чийрэг биетэй, гэгээн саруул ухаантай байгаагийн илэрхийлэл юм. Хүүхдэд зориулсан “Монголын хүүхдийн хошин шог зохиолын түүвэр” нь анх удаа гарч байгаа тул алдаж, оносон болон нэмж оруулах, улам боловсронгуй болгох, засаж залруулах зүйл байхыг үгүйсгэхгүй.

Иймд энэ чиглэлээр зөвлөгөө, шүүмж, санал бодлоо ирүүлбэл дуртайяа хүлээн авна.

Таалал олох болтугай.

Б.НАЦАГДОРЖ

/Хүүхдийн зохиолч, Хэл шинжлэлийн ухааны доктор, профессор/

Ижил төстэй номнууд (136)
1