Санал асуулга
  • Ямар төрлийн ном таньд таалагддаг вэ ?
Адал явдалт
Түүхэн
Хүний хөгжил

Хувь хүний хөгжил
Номын нэр: Эрчүүдийн амьдралын хамгийн чухал 1 жил
Зохиогч: Волгемут.С , Дервин.М 
Эрхлэн гаргасан: "Амар-Өргөө" ХХК
Хэвлэгдсэн он: 2014
Хэл: Монгол
Нүүрний тоо: 0
Худалдах үнэ: 8000₮
Номын товч

Энэ ном олон талаасаа багын хамтарсан үйл ажиллагаа байсан. Мэдээж хамгийн чухал үүрэгтэй байсан хүн бол Марк болон Сузан Дэбри байсан юм. Бараг 18 сарын турш энэ номыг бичингээ хэдэн өдрөөр уулзаж цуглараад бүлэг тус бүрийн сэдвээ төлөвлөж хийдэг байсан. Номын бүтэц бараг л бүрэн болсон ч нэг үг, нэг өгүүлбэр бичихдээ хүртэл хэдэн арав дахин утсаар ярьж, и-мэйл бичилцэж байсан. Бид Марк болон Сузанд үнэхээр их талархдаг. Зөвхөн энэ номыг хамтдаа бичсэн гэдэг утгаараа биш тэдний 25 жилийн турш бидний гэр бүлд үзүүлсэн нөлөөллийн хүчинд талархаж байна. Хүүхдүүд өсөж том болж байхад бид Бурханд бидний үр хүүхдийг ямар ч нөхцөлгүйгээр хайрлах хүнийг өгөөч гэж залбирдаг. Хүүхдүүдийн минь сүнсний өсөлтөд нөлөөлөх хүн болон амьдралыг нь чиглүүлэх чухал шийдвэрийг гаргахад тус болох хүнтэй учруулж өгөөрэй гэж залбирдаг. Мөн түүнчлэн эцэг эхчүүд өөрсдийн үр хүүхдийн төлөө ханийг нь зөв сонгоход нь мөн зөв ялгаж чадах ‘нүд’-тэй болгоход нь, гэр бүл болох хүнтэй нь уулзаж өгөхөд нь , хуримын бэлтгэлд нь сайн зөвлөж өгөх ахмад настан хажууд нь байгаасай гэж хүсдэг. Гэхдээ Бурхан Марк, Сузан Дэбри хоёроор дамжуулан манай гэр бүлийн бүхий л хэрэгцээг хангаж өгсөн. Энэ сайхан эрхэм найз нартаа талархалаа ямар үгээр илэрхийлэхээ ч мэдэхгүй байна. Бид 4 энэ номын эхээ дуусгах үед номын эхээ шудрага, ухаалаг хэд хэдэн найз нартаа өгөөд саналаа шудрагаар хэлж өгөхийг хүссэн. Ашим, Коллин Алдомэн, Жэнн Бэксли, Жэйн Каллахан, Жон болон Энжи Гиллаум, Кэлвин Мэрсэ, Шарон Моруси, тэгээд Дэйвид болон Вайн Мэгфалин, Гийт болон Сузан Рудэ, Жон болон Миси Шрейдэр мөн Кристофер болон Жулли Тэ нартаа талархаж байна. Энэ номыг уншингаа тунгаан бодож бас групээр хамтдаа судлаж хэлэлцэж болох асуудлуудыг өгсөн байгаа. Энэ асуудлуудыг гаргахад маш ихээр тусласан Жюн Лиза Гэстэд талархалаа илэрхийлье. Хамтдаа ажиллаж байхдаа түүний өндөр байдаг шалтгааны маш сайн ойлгож авсан юм. Эцэст нь зохиолын редакторын ажилд тусласан Энн Спэнкэр болон Жондобан хэвлэлийн газрын редакторын албаны дарга Сэнди Бэндэр Жийтэд талархал илэрхийлье. Бусад хүмүүстээ бүгдийг хаяаад зугтмаар хүнд нөхцөлд эцэсээ хүртэл хамт байж өгсөнд талархая. Редакторын албаны хэлтэсийн дарга Лори Бандэбиш болон Док Бурсма мөн Жондобан хэвлэлийн газрын маркетингийн хэлтсийн найз нартаа талархал илэрхийлье. Энэ номыг бүтээхэд тусласан бүх хүмүүст талархал илэрхийлье.

Ижил төстэй номнууд (174)
1