Санал асуулга
  • Ямар төрлийн ном таньд таалагддаг вэ ?
Адал явдалт
Түүхэн
Хүний хөгжил

Хувь хүний хөгжил
Номын нэр: 1 Минутын менежер
Зохиогч: Бланчард.К , Жонсон.С 
Эрхлэн гаргасан: "Амар-Өргөө" ХХК
Хэвлэгдсэн он: 2014
Хэл: Монгол
Нүүрний тоо: 0
Худалдах үнэ: 3500₮
Номын товч

Нэгэн залуу сайн менежер хайж байлаа.Учир нь тэр сайн менежерийн дор ажиллаад зогсохгүй өөрөө сайн менежер болохыг хүсэж байв. Түүний энэхүү эрэл олон жилийн турш үргэлжилж, дэлхийн өнцөг булан бүрт хүрсэн байна. Тэр жижиг тосгоноос эхлээд агуу том гүрнүүдийн нийслэлд хүртэл очжээ. Тэрээр засгийн газрын удирдагчид, цэргийн офицерууд, барилгын даамал, корпорацийн гүйцэтгэх захирлууд, их сургуулийн захирлууд, дэлгүүрийн эзэн, нийтийн аж ахуйн зохицуулагч, дэлгүүр, зоогийн газар, банк, зочид буудлын гэх мэт хөгшин залуу, эрэгтэй эмэгтэй янз бүрийн л удирдагчидтай уулзсан байна. Тэрээр жижиг том, дээд зэрэглэлийн болон ядуухан, цонхтой бас цонхгүй гээд л бүх төрлийн байгууллагуудад орж үзжээ. Ингэхдээ хүмүүс бусдыг хэрхэн удирдаж буй дүр зураг бүрийг харж байлаа. Харамсалтай нь түүний харж буй дүр зургууд нь үргэлж сайхан байсангүй... Зарим менежерүүд өөрсдийгөө сайн удирдагчид гэж бодож байв. Харин удирдлага доор нь ажиллаж буй хүмүүсийн ихэнх нь өөр бодолтой байв. Тэрхүү хэцүүхэн менежерүүдийн өрөөнд нь ороод "Та өөрийгөө ямар удирдагч гэж хэлэх вэ?" гэж асуухад, тэд чангаар "Би бол дарангуйлагч удирдагч— би бүх зүйлийн дээр байж удирддаг", —"Ашгийн төлөө ажилладаг", "Хатуу", Бодит байдлыг үндэслэгч", "Мөнгөний төлөө ажилладаг" гэж хариулж байв. Тэдний хариултаас ямар их бардам зантай болохыг, мөн тэдгээр удирдагчид ямар үр дүн хүсдэгийг нь мэдэж авчээ. Тэр мөн олон "сайн" удирдагчидтай уулзжээ. Хэдий байгууллага нь хэцүү байдалд орсон ч аврахын төлөө зүтгэдэг хүмүүс олон байв. Тэдгээрийн удирдлага дор ажилладаг хүмүүс нь ч тэднийг сайн менежер гэж хэлдэг. Тэр өмнөх асуултаа эдгээр "сайн" удирдагчдад тавихад "Би бол ардчилсан удирдагч", "Халамжтай", "Бусдад тусалдаг", "Хүнлэг энэрэнгүй" гэсэн хариултуудыг сонсжээ. Тэдний хариултаас ямар их бардам зантай болохыг, мөн тэдгээр удирдагчид хүмүүсээс юу хүсдэгийг нь мэдэж авчээ. Гэхдээ тэрээр уймарсан хэвээр л байлаа. Үүний үр дүнд дэлхий дээрх бүх менежерүүд үр дүн эсвэл хүмүүсийн аль нэгэнд л санаа тавьдаг болох нь илэрхий болов. Үр дүнд санаа тавьж байгаа удирдагчид нь "дарангуйлагч" удирдагч гэж нэрлэгдэж, харин хүмүүст санаа тавьдаг удирдагчид нь "ардчилсан" удирдагч гэж нэрлэгдэж байв. Залуу "хэцүү" дарангуйлагч болоод "сайн" ардчилсан удирдагч нь бүгд сайн менежерийн тал тал хувийг нь л хангаж байгааг хараад "Тэд бүгд хагас удирдагч юм байна" гэсэн дүгнэлтэнд хүрлээ. Тэрээр харихдаа их ядарч, сэтгэлээр унасан байдаг байв. Тэрээр өөрийн эрэл хайгуулаа олон жилийн өмнө дуусгачихаж болох байсан хэдий ч өөрийн юу хайж буйг баттай мэдэж байсан учраас эрлээ үргэлжлүүлсээр л байв. Түүний бодлоор "Сайн менежер нь өөрийгөө төдийгүй бусдыг удирдаж чаддаг бөгөөд тэгснээрээ байгууллага болон хүмүүс ашиг тусыг нь хүртдэг байх ёстой". Сайн менежерийг газар сайгүй хайсны үр дүнд цөөхөн сайн удирдагчдыг олжээ. Гэвч түүний олсон цөөхөн удирдагчид нь түүнтэй өөрсдийн нууцаас хуваалцсангүй. Тиймээс тэр дотроо хэзээ ч сайн удирдагчийг олж чадахгүй нь гэж бодож байв. Гэтэл удалгүй хөрш хотод нь амьдардаг менежерийн тухай гайхамшигтай зүйлсүүд сонсдож эхлэв. Түүний сонссоноор бол хүмүүс тэр менежерийн дор ажиллахыг хүсдэг төдийгүй түүнтэй хамтран ажилласан үедээ үргэлж сайн үр дүн гаргадаг. Хүмүүсийн яриад байгаа зүйл үнэн эсэх, үнэн байлаа гэхэд тэр менежер өөртэй нь нууцаа хуваалцах болов уу хэмээн өнөөх залуу эргэлзэж байв. Юутай ч асуугаад үзье хэмээн тэрхүү онцгой удирдагчийн туслах руу нь утасдаж уулзах цаг байгаа эсэх талаар асуухад, нарийн бичиг нь шууд л түүнийг захиралтайгаа холбож өгөв. Хэзээ уулзаж болох талаар онцгой менежерээс асуухад: — Лхагва гарагийн өглөөнөөс бусад үед хэдийд ч болно, та дуртай үедээ ирээрэй гэв. Залуу золтой л чанга инээчихсэнгүй. Учир нь нөгөө гайхамшигт менежер маань тухайн үед яг л "солиотой хүн" мэт түүнд санагдаж байв. Ямар менежер гэхээрээ ийм их сул цагтай байдаг байна аа? Түүний сонирхол ихээхэн төрж байсан учраас тэр менежертэй уулзахаар боллоо... Энэ нь түүний сонирхлыг ихээхэн татаж байсан хэрэг...

Ижил төстэй номнууд (173)
1