Санал асуулга
  • Ямар төрлийн ном таньд таалагддаг вэ ?
Адал явдалт
Түүхэн
Хүний хөгжил

Хувь хүний хөгжил
Номын нэр: Гэрлэж амжаагүй бүсгүй танд
Зохиогч: Хирику.И 
Эрхлэн гаргасан: "Амар-Өргөө" ХХК
Хэвлэгдсэн он: 2014
Хэл: Монгол
Нүүрний тоо: 0
Худалдах үнэ: 8000₮
Номын товч

“Байнга л танилцах үдэшлэг, уулзалтанд очоод байхад сайхан залуу тийм ч амар олдохгүй юм.” “Танилцах үдэшлэг, уулзалттай холбоотой олон олон ном зохиол уншиж, танилцах албанд бүртгүүлж олон эрчүүдтэй уулзаж үзсэн боловч ямар хүнийг амьдралын ханиа болговол зүгээр болох талаар огтхон ч мэдэх боломжгүй юм.” “Одоо бүр танилцах үдэшлэг, уулзалтын араас хөөцөлдсөөр байж ядарч гүйцлээ.” Дотоод чанар болон гадаад зүс царайгаа хамтад нь гоёхыг хүссэн ганц бие эмэгтэйчүүдэд зориулсан миний зохион явуулдаг“Академийн түвшин” семинартбүх хүчээ дайчлан ирж танилцах үдэшлэг, уулзалтанд орж байсан хэдий ч сэтгэл ханамжтай үр дүнд хүрч чадалгүй сэтгэл зовинон, будилж төөрөлдөж буй олон эмэгтэйчүүд зөвлөгөө авахаар ирдэг. Тэдний дунд эцэг эх, найз нөхдөөсөө авхуулаад эргэн тойрныхоо хүмүүсээс хүртэл “хурдан гэрлэ” хэмээх дарамт шахалтыгмэдэрдэг,“хурдхан гэрлэх юмсан” гэсэн сэтгэлийн зовлонд унасан бүсгүйчүүд ч байдаг. Мөн интернетээс болон найзуудынхаа яриаг сонсож өчнөөн мэдээлэл дунд эргэлдсэний эцэст өөрийн жинхэнэ аз жаргал юу болох, юуны төлөө гэрлэх гээд байгаагаа хүртэл умартаж орхисон бүсгүйчүүд ч их бий. Үнэндээ би ч бас гэрлэлтийн тал дээр олон жил эцэг эхийнхээ санааг зовоож явсан хүний нэг. Ажилдаа улайрч явсаар нэг л мэдэхэд ухаан ороод хартал хэдийнэ 30 нас гарсан байлаа. Надад өөрт маань санаа зовох зүйл байхгүй мөн гэрлэлтээс хүсээд байх зүйл байгаагүй ч эргэн тойрноосоо санаа зовсон харцнуудыг байнга мэдрээд ирэхээр би өөрөө ч бас яарч гэрлэлтийн асуудлаар ноцтой санаа зовж эхлэх болсон юм. Ирээдүйд цаашдын насан туршийнх амьдралаа ганцаараа өнгөрөөхийг төсөөлөх нь үнэхээр уйтгартай санагдсан юм. Тэглээ гээд “насан туршдаа ганцаар”-аа уйтгарлана хэмээх бодолдоо баригдан, “Хэн нэгэн дэргэд минь байхад л болно!” гэсэн сэтгэл хөдлөлөөр гэрлэлтийн асуудлыг шийдвэрлэх нь яагаад ч юм буруу мэт санагдсан. Тиймээс миний хувьд гэрлэлт ямар утга учиртай болох талаар нэгд нэгэнгүй бодож үзсэн билээ. Үүний үр дүнд нэгэн дүгнэлтэнд хүрсэн нь “Амьдралдаа надтай санаа нэгтэй байж чадах хэн нэгэн, амьдралын хань болох хүнтэй байх нь сайн зүйл юм” гэсэн бодол байв. Өөрөөр хэлбэл, амьдралын баяр хөөрийг хамтдаа мэдрэн, зовлон шаналалаа хамтдаа хуваалцан даван туулж чадах тийм л хань ижлээ олохыг хүссэн билээ. Гэвч олон уулзалтанд очиж үзсэн хэдий ч мөн танилуудынхаа санал болгосноор эрчүүдтэй уулзаж байсан ч тэр, заримдаа бүр таалагдсан хүнтэйгээ үерхэж үзсэн ч шууд гэрлэхэд “Яг л энэ хүн!” гээд хэлчихээр заяаны нэгэн таараагүй юм. Эцэст нь би өөртөө бага зэрэг чөлөө олгож хэсэг хугацаанд амарч байгаад явахаар болсон юм. Миний үйл хөдлөлд асуудал байгаа юм биш биз? Би үнэхээр гэрлэхийг хүсч байгаа гэж үү? Эргэн тойрныхоо хүмүүсийн дарамт шахалтаас болж харанхуйгаар гэрлэх хэрэгтэй хэмээн бодож байгаа юм биш биз? Шууд одоо гэрлэлээ гэхэд “аз жаргалтай байна” гэж хэлж чадах болов уу? Ер нь бол гэрлэсэн хэрнээ аз жаргалгүй байдаг хүмүүс ч их, гэрлэснийхээ дараа салдаг хүмүүс ч бас их байдаг. Тэгвэл жинхэнэ аз жаргал гэж юу юм бол? Аз жаргалтай гэрлэлт гэж юу юм бол? Яг л эдгээр асуултуудын эцэст, миний “өөрийн хяналт” гэх зүйл эхэлсэн юм. Бусад хүмүүс намайг хараад “шалгуур өндөртэй болохоор” найз залуугүй байгаа юм гэж хэлэх бүрт би туйлаас эсэргүүцдэг байсан. Гэвч өөрийн мөрөөдлийн хүнийхээ талаар бичээд үзтэл, түүнд байх ёстой нөхцөл болзолууд эцэс төгсгөлгүй гарч ирж байлаа! 30 үгүй бүр 40 гаруй нөхцөл болзол гарч ирсэн. Ийм байвал мөрөөдлийн хүнтэйгээ учирч чадахгүй байх нь мэдээжийн хэрэг. Бас өөртөө тогтсон үзэл их байна хэмээх үнэнийг ухаарсан юм. Өөрөө өөртэйгөө нүүр тулгарч байж л анх удаагаа өөрийн жинхэнэ зүрх сэтгэлийн дуу хоолойнд анхаарал хандуулах боломжтой болсон юм. Эцэст нь энэхүү“өөрийн хяналт”-аар дамжуулан өөрөө өөртэйгөө нүүр тулгарснаар мөрөөдөлдөө хамгийн ойр заяаны хүнтэйгээ учран уулзаад 3 долоо хоногийн дотор гэрлэх санал авч хуримаа хийхээр болсон юм. Одоо бол заяаны хүн байхгүй хэмээн тэгтлээ хөөцөлдөж байсан би огтхон ч тийм зүйл болж байгаагүй мэт аз жаргалтай амьдарч байна. Нөхөр маань надаас бүр 7 насаар дүү. Би ийм их насны зөрүүтэй хүнтэй сууна хэмээн мөрөөдөж ч байгаагүй болохоор хэн хүнээс илүүтэйгээр би өөрөө хүртэл гайхсан. Хэрэв “өөрийгөөхянаж эхлээгүй” бол огтхон ч одоогийн нөхрөө өөрийн заяаны хүн гэдгийг ухаарахгүй байх байсан. Түүнтэй учраагүйгээр ганцаараа амьдарвал ямар байх байснаа төсөөлөхөөр аймаар санагддаг. Түүнтэй учрахын өмнө миний хийдэг байсан зүйл бол энэхүү номоор өгүүлж буй “өөртөө зөвлөх” явдал юм. Би тухайн үед өдөр болгон түүнийг хэрэгжүүлдэг байсан. Энэ нь маш энгийн хирнээ үүгээр дамжуулан өөрийн жинхэнэ хүсэж буй мөрөөдлийн нэгэн, мөрөөдлийн амьдрал юу болох талаар ухаарах боломжтой. За, тэгвэл энэ хуудсаас салаад энэхүү номонд гардаг 38 өөрийгөө хянах аргыг хэрэгжүүлцгээе. Та гарцаагүй жинхэнэ мөрөөдлийн заяаны ханьтайгаа учрах болно. Сохор болзоо, уулзалтаа хойш нь тавиад цогцбайдлаар өөртөө зөвлөснөөр дотоод мөн чанартайгаа учрахаас эхлэ! Тэр бол аз жаргалтай амьдралыг гартаа оруулах анхны алхам юм.

Ижил төстэй номнууд (174)
1