Санал асуулга
  • Ямар төрлийн ном таньд таалагддаг вэ ?
Адал явдалт
Түүхэн
Хүний хөгжил

Хувь хүний хөгжил
Номын нэр: Баян чинээлгийн 10 нууц
Зохиогч: Онон.Б /Орч/ 
Эрхлэн гаргасан:
Хэвлэгдсэн он: 2009
Хэл: Монгол
Нүүрний тоо: 0
Худалдах үнэ: 3000₮
Номын товч

Хорвоо дээр жаран таван насыг зооглох тэр цагт бидний ерээс илүү хувь маань нэг бол юунд ч хэрэггүй амьтад болж, аль эсвэл бүрэн хоосорч гүйцсэн байдаг. Дээрх насны эрчүүдийн наймхан хувь, эмэгтэйчүүдийн хоёрхон хувийг л санхүүгийн хувьд бие даасан гэж болох ба нийт хүн амын зууны нэгхэн хувийг л баян гэж нэрлэж болохуйц байдаг. Яагаад тэр вэ? Энэ ганц хувь бусдын мэдээгүй юуг мэдэж байна вэ? Тэд бусдаас ухаалаг гэж үү? Мэдлэг боловсролоор илүү юу? Ахиу хөдөлмөрлөдөг үү? Эсвэл тэд зүгээр л азтай, хувь заяатай хүмүүс үү? Энэ асуулт олон жилийн турш амар заяаг минь үзүүлээгүй юм. Хэрвээ эд баялаг нь бид бүгдийн л олж авахаар тэмүүлдэг зүйл юм бол яагаад зуугаас ганц нь л арайхийн түүнд хүрч чадна вэ? Юуны учраас, бүр мөрөөдлөө биелүүлэх ямар ч чадалгүй болсон хойноо ч хүмүүс үүний төлөө өчнөөн их эрч хүч, зүрх сэтгэлээ зориулна вэ? Нэг удаа би Жинхэнэ Баялгийн арван нууцыг - даган мөрдсөн хэн бүхэн баялгийг зүгээр нэг олж авах ч биш, бүр элбэг дэлбэгээр хүртэх боломжтой арван зарчмыг таниулж өгсөн нэгэн настантай уулзсан билээ. Жинхэнэ Баялаг гэдэг нь зүгээр л нэг бидний хадгаламжин дахь мөнгөний хэмжээ, өв хөрөнгийн маань үнэ цэн биш бөгөөд энэ нь юуны өмнө амьдралаа хүссэнээрээ өнгөрүүлэхэд хүрэлцэхүйц юмтай байх явдал ажээ. Бид бүгдэд баян болоход хүрэлцэхүйц хангалттай хүч чадал байгаа гэдгийг би олж мэдсэн билээ. Бидний тухайн үеийн амьдралын нөхцөл байдал ямар байх нь, бид хөгшин үү залуу юу, гэр бүлтэй юу ганцаар уу, хар уу цагаан уу гэдэг нь ямар ч хамаагүй юм. Бидний амьдралыг цаг агаар ч бай, засгийн газрын бодлого ч бай гадаад хүчин зүйл удирддаггүй бөгөөд бид өөрсдөө л удирдах ёстой. Амьдралаа өөрсдөө удирдаж эхлээд, бүх хариуцлагыг өөр дээрээ авах тэр цагт л бид байгаа байдлаа өөрчилж хүсэл мөрөөдлөө биелүүлэх хүч чадлыг мэдэрнэ. Бусад олон сургааль номлолын нэгэн адилаар энэ номын бүх баатрууд нь хэдий нэрс нь солигдсон боловч бодит хүмүүс юм. Тэдний түүх танд үлгэр жишээ болж, амьдралдаа жинхэнэ баялгийг бий болгохдоо тэднийг даган дуурайх хүсэл төрүүлнэ гэдэгт би тун их найдаж байна.

Ижил төстэй номнууд (174)
1