Санал асуулга
  • Ямар төрлийн ном таньд таалагддаг вэ ?
Адал явдалт
Түүхэн
Хүний хөгжил

Хувь хүний хөгжил
Номын нэр: Сэтгэ баяж
Зохиогч: Наполеон Хилл 
Эрхлэн гаргасан: "Амар-Өргөө" ХХК
Хэвлэгдсэн он: 2014
Хэл: Монгол
Нүүрний тоо: 0
Худалдах үнэ: 8000₮
Номын товч

Энэхүү ном бол ид шидийн дэнлүү, энэ таны бүх хүслийг биелүүлэх болно. Үүнийг би хэрхэн мэдсэн бэ? Миний хувьд энэ номыг анх 20 гаруй жилийн өмнө харсан бөгөөд агуулга нь миний сонирхлыг ихээхэн татсан юм. Анх энэ номыг унших үед амжилт гэдэг нь зүгээр нэг тохиолдлын хэрэг биш гэдгийг олж нээсэн боловч амжилтын талаар тийм ч их ойлгоогүй байлаа. Тиймдээ ч энэ номыг дуустал нь уншиж, гарч буй зүйлсийг нь үйлдэл болгосноор амжилтыг илүү мэдрэх болсон. Түүнээс хойш хувийн амьдрал болон бизнесийн хүрээнд амжилт олж сэтгэл хангалуун байх үедээ энэ номноос өөр зүйлээс яагаад ч ийм их туршлагыг хуримтлуулж чадахгүй байснаа мэдэрсэн. Би үнэндээ 19 наснаасаа эхлэн өөрөө өөртэйгөө ажиллаж, амьдрал ба бизнесээ энэхүү номын алхмуудын дагуу авч явж ирсэн. Амжилтанд хүрэх нь надтай адил сайн ажилладаг, шударга, дундаж давхаргын гэр бүлээс гаралтай хүнд -хэцүү байх учраас тантай өөрийн бодлоо хуваалцъя. • Нэгдүгээрт, хэрэв та амьдралаа өөрчлөхийг хүсвэл энэ бол таны л хэрэг. Хэн ч танд туслахгүй бас хийж өгөхгүй. • Хоёрдугаарт, таны эргэн тойронд байгаа хүмүүс таныг дэмжиж, тантай хамт энэхүү аялалд гарахгүй байсан ч битгий сэтгэлээр уна. Энд хэлэхдээ амьдралд баялаг бүтээхэд ямар ч нууц байхгүй гэж бичсэн боловч үүнд би тийм ч их итгэлтэй биш байна. Хэрвээ тэр нь нөхцөл байдал юм бол, яагаад маш олон ухаалаг, ажилсаг хүмүүс уйтгартай, нэгэн хэвийн, ирээдүйгүй болсон ажилд боолчлогдож, жилийн эцэст эргээд харахад маш бага амжилт гаргасан эсвэл юу ч үгүй хоосон байдаг юм бэ? Яагаад сая сая хүмүүс дэлхий даяар нэг долоо хоногт тав юмуу түүнээс дээш удаа аялж, замын түгжрэлийн оргил цагаар нийтийн тээврийн хэрэгсэл дотор чихэлдэж, ажил руугаа язганалддаг юм бэ? Мөн яагаад маш олон жижиг бизнес эрхлэгчид асар их цагуудыг тэсвэрлэж байж өчүүхэн ашиг олдог юм бэ? Эдгээр хүмүүс өөрсдөө үүнийг бараг л өдөр бүр хийдэг, яагаад гэвэл энэ нь тэдний төрсний учир шалтгаан болоод амьдралынх нь зорилго гэж хэлдэгт итгэхэд бэрх. Мөн амьдралынхаа туршид хийх зүйл маань л энэ гэж тэд ямар ч эргэлзээгүй хэлдэг. Эдгээр шалтгааны улмаас энд ямар нэгэн нууц, тэдний мэдэхгүй ямар нэгэн юм, эсвэл тэдний хийж болох өөр юм байх л ёстой гэдгийг би хэлмээр байна. Гэхдээ энэ хэтэрхий оройтчихоогүй ээ! Тэр нууцууд нь уг гайхамшигт номын хуудсуудад багтсанаар, олонд танигдсан юм. Энэхүү философи нь 70 жилийн турш цаг хугацаагаар шалгагдаж батлагдсан бөгөөд одоо ч гэсэн урьдын адил хүчтэй хэвээр байгаа гэдэгт та итгэлтэй байж болно. Би танд, энэхүү номыг хуудас хуудсаар нь шимтэн уншиж, үүний гайхамшиг нь таны оюун ухаанд ажиллахыг зөвшөөрөөрэй гэж ятгамаар байна. Би энэхүү философийг хэдэн арав дахин уншиж байсан бөгөөд унших бүрт нүд онгойж, ойлголт болон шинэ мэдлэгээр дүүрэн байсан. Та үүнийг унших болгонд, та хэн байх учиртай гэдэг рүүгээ улам их дөхөж очих болно. Тэр нь таны хүсэж байгаа зүйл биш гэж үү? Хэрвээ та үүнийг дахин дахин уншвал, хэрвээ та үүнийг судалж мөн ойлговол, хэрвээ та үүнийг хэрэгжүүлж дуулгавартай дагавал хүслийг биелүүлэгч бирд нь энэ номон дотор биш, харин таны дотор байгаа гэдгийг удалгүй олж илрүүлэх болно.

Ижил төстэй номнууд (174)
1