Санал асуулга
  • Ямар төрлийн ном таньд таалагддаг вэ ?
Адал явдалт
Түүхэн
Хүний хөгжил

Хүүхдийн танин мэдэхүй
Номын нэр: Яагаад (хүүхэд 1)
Зохиогч: Ариунчимэг .Н 
Эрхлэн гаргасан:
Хэвлэгдсэн он: 0
Хэл: Монгол
Нүүрний тоо: 0
Худалдах үнэ: 5000₮
Номын товч

“ Одоо болоогүй. Том болохоороо.”

“ Хүүхдэд биш, томчуудад зориулсан.”

“ Бүү хүр. Эвдчихнэ.”

Ийм анхааруулгыг багачуулд хэлж буйг бид хэдэн удаа сонссон бэ? Том хүмүүсийн ертөнцөд хөл тавихдаа багачууд маань өөрсдийг нь чадваргүй, найдваргүй, заримдаа хэрэггүй гэж үзэж байгаа мэт нөхцөл байдлуудтай нэлээд тулгардаг. Эхний таван жилдээ хүүхэд том хүн шиг ойлгож сэтгэхэд хүрэх боломжгүй ч гэлээ олон зүйлийг гайхамшигтайгаар сурч мэддэг. Хүүхэд амьдралынхаа эхний дөрвөн жилд чадварынхаа 50 %, найм хүртэлх насандаа 30 % олж авах боломжтой байдаг. Хүүхэд төрсөн цагаасаа эхлээд бага насныхаа ихэнх хугацаанд гэр орныхоо орчинд нийгэмшиж эхэлдэг бөгөөд мөн энэ орчинд сурч хөгждөг. Иймд гэр бүлийн хамгийн гол багана болох эцэг, эхчүүд нь хүүхдийнхээ энэ чухал үеийг үр бүтээлтэй өнгөрөөж суралцаж, чадваржихад нь гол нөлөөтэй. Өнөө үед англи хэлний үгсийн сан Шекспирийн цаг үеийнхээс 5 дахин их буюу 540 000 үгстэй ажээ. Шинэ техникийн мэдээллийн хэмжээ 2 жил тутам 2 дахин нэмэгдэж байна. 1992 оны 12 сард анх хэрэглэгдэж эхэлсэн текстэн месñеж өнөөдрийн байдлаар өдөрт илгээгдэж, хүлээж авч байгаа хэмжээгээрээ дэлхийн нийт хүн амын тооноос ч их байна. Бидний үр хүүхдүүд мэдээллийн энэ эрин зуунд бэлэн үү? Ээж, аавууд хүүхдээ ирээдүйд нь бэлтгэхэд өөрсдийн нөөц боломжоо хэрхэн ашиглах тал дээр туслахад л энэхүү “Хүүхэд” цуврал номын зорилго оршиж буй юм. “Хүүхэд” цуврал номны дараагийн дэвтрүүдэд сургуулийн өмнөх насны хүүхдийн суралцахуйд гэрийн нөхцөлд хэрэглэх практикт зүйлийн талаарх сэдвүүдийг багтаах болно.

Ижил төстэй номнууд (33)
1