Санал асуулга
  • Ямар төрлийн ном таньд таалагддаг вэ ?
Адал явдалт
Түүхэн
Хүний хөгжил

Хувь хүний хөгжил
Номын нэр: Эрдэнэсийн хууль
Зохиогч: Алкорн.Р 
Эрхлэн гаргасан: "Амар-Өргөө" ХХК
Хэвлэгдсэн он: 0
Хэл: Монгол
Нүүрний тоо: 0
Худалдах үнэ: 2500₮
Номын товч

Та бүхий л амьдралынхаа туршид эрдэнэсийн хойноос хөөцөлдөж байсан. Та төгс төгөлдөр хүн, төгс төгөлдөр газрыг хайж байсан. Есүс бол тэр төгс төгөлдөр хүн нь бөгөөд мөнхийн улс бол тэр төгс төгөлдөр газар нь билээ. Тиймээс хэрэв та Христчин бол аль хэдийн Тэр хүнтэй уулзсан бөгөөд аль хэдийн тэр газар уруу явж байгаа гэсэн үг. Гэхдээ энд нэг асуудал бий. Та арай л Тэр хүнтэй хамт амьдарч эхлээгүй бөгөөд тэр газарт ч мөн адил бас арай л очоогүй байгаа! Та сүмдээ тогтмол явдаг, тогтмол залбирдаг, Библиэ ч гэсэн уншдаг байж болно. Гэхдээ л амьдрал нэгэн хэвийн хүнд, уйтгартай санагдсаар л. Тийм биш гэж үү? Орхин оддог эрдэнэс болох эрээд эрээд олддоггүй баяр хөөрийг хүсэн тэмүүлсээр халуун, хоосон цөлөөр та дуулгавартайгаар хөлөө зөөж ядан гэлдэрдэг. Есүс үүнтэй адил нэгэн түүхийг хүүрнэсэн байдаг. Тэр түүхэнд нь нуугдсан эрдэнэсийн тухай буюу түүнийг олох үед бүхий л амьдралыг өөрчлөгч баяр хөөр ирдэг тухай гардаг. Нэгэн зүйлийг танд хэлье. Зарим ном бидэнд буруутан мэт сэтгэл төрүүлэн байж өргөл өргүүлэхийг оролддог. Харин энэ бол тийм ном бишээ. Харин ч шал эсрэг зүйлийн тухай буюу өргөл өргөхийн баяр хөөрийн тухай ном юм. Эрдэнэсийн Хууль нь он удаан жилийн турш нууцлагдаж ирсэн. Гэвч одоо түүнийг нээн толилуулах цаг болжээ. Энэ бол маш энгийн боловч маш том өөрчлөлтийг авчрах тийм хууль юм. Та үүнийг ойлгоод өөрийн амьдралдаа хэрэглэж эхлэх үед бүх зүйл өөрөөр харагдаж эхлэх болно. Та надад надад итгээрэй та хуучнаар нь харахыг хүсэхгүй. Та Эрдэнэсийн Хуулийн нуугдмал баяр хөөрийг нээж олох үед, би танд баталгаатай хэлж чадна, таны сэтгэл өөр юугаар ханахгүй.

Ижил төстэй номнууд (173)
1