Санал асуулга
  • Ямар төрлийн ном таньд таалагддаг вэ ?
Адал явдалт
Түүхэн
Хүний хөгжил

Шинжлэх ухаан, танин мэдэхүй
Номын нэр: Америк нийгмийн нууц товчоо ба Настродомасын гека томба
Зохиогч: Түмэнбаяр.Б 
Эрхлэн гаргасан:
Хэвлэгдсэн он: 2012
Хэл: Монгол
Нүүрний тоо: 0
Худалдах үнэ: 8000₮
Номын товч

Номыг бичиж эхэлсэн 2007 он. Монгол улс социализм, хамтын нөхөрлөлөөс туурга тусгаарлах оролдлого хийснээс буюу 90-д оны цагаан морин жилийн хувьсгалаас хойш 20 орчим жил өнгөрчээ. Энэ хувьсгалаар бид Дэлхийн нэг эд эс болж амьдрах замд орсон боловч зарим нэг нь биеэ даах учраа дөнгөж олж ядаж, зарим нь том бизнес эрхлэх, гадаад зах зээл, гуравдагч зах зээлийг сонирхож буй биз ээ. Мөнх тэнгэрийн зарлигаар Монголчууд бид азтай улсаа. Монголын энэ хувьсгалын үр дүнг дэлхий нийт, түүний дотор Америкчууд нааштайгаар хүлээн авсан билээ. Америкийг Монгол Улс гуравдагч хөршөө гэж тунхаглаж байгаа энэ цаг үед гарч байгаагаараа энэхүү бяцхан номын үнэ цэнэ орших боловуу гэтэгт итгэнэм би. Мөн манай ах байсан өнөөгийн манай нэг дэхь хөрш Оросын холбооны улс тэр үеийн удирдагч М.С. Горбачевын перестройка амжилт олоогүй бол бид ингэж дэлхийн эд эс мөн гэдгээ тунхаглах боломж байх эсэх нь бас л асуулт байх байсан биз ээ . Оросын тэр үеийн нийгмийн шилжилтийг мэдэрсэн эрхэмүүд С.З. Жизнин, В.И. Крупнов, К. Трасов нар хамтын нөхөрлөлөөс өөр амьдралын хэв маяг болох Америкийн нийгмийг, түүний бага бизнесийг судлан энэхүү товхимолыг бичсэн байна. Уншигч бид дэлхийн амьдрал, ер нь хүний нийгэм оршихуйн сонин содонг сонсч, уншиж байх нь сонин байхаас гадна энэ мэдээллүүд хуучрах боломж үгүй тул уншигч танаа нэмэлт номтой нэгтгэн өргөн барихаар бэлтгэж байна. Англи хэл, компъютергүйгээр Америкийг болоод 21 –р зууныг төсөөлөхөд бэрх хэмээн сэтгэн Англи хэлний дүрэм, Компъютерийн дэлгэцийн нэр томъёо гэсэн хоёр бяцхан номоо одоогоор тусад нь хэвлүүлж байна. Тэгээд ч Америк “Азаа үзэгчид” компъютерийг буй болгосон бөгөөд түүнийг эзэмшихэд Англи хэлний зохих мэдлэг зайлшгүй билээ. Монголчууд бид эртний амьдрахуйн болон ертөнцийг үзэх үзлийн эх сурвалжтай боловч, дэлхий нийтээс сурах, судлах тэдний ололттой зэрэгцэхийг хичээх нь жам ёсны асуудал бизээ. Тэгээд ч оргүй хоосноос амьдрал цэцэглүүлж, ажилтай бүхэн нь амьдарч болдог, маргааш олохоо ч зарж болдог, хүн хир авъяас, азтай байна амжилт нь хязгааргүй болдог, та хэн ч бай амьдарч болдог Америкчуудын байгуулсан нийгмийн зах сэжүүрээс сонирхох нь та дэлхийтэй, улстайгаа хамт хөл нийлүүлэн алхаж буйн нэг илрэл, түүхэн цаг үеэ мэдэрч, ухаарсан хэрэг болох биз ээ. Ийн сэтгэхийн зэргэцээ миний бие өөрийн бага сага цуглуулсан оюуны мэдээлэл, мэргэдийн бичсэн, орчуулсан гүн утгыг цагын аяст ил болгон тайлбарлахыг хичээн энэхүү номыг Гал гахай жилийн цагаан сараар бичиж эхлэн, мэргэн ард танаа өргөн барив . Таны амьдрал, оюун санаа, мэдлэгт тань өчүүхэн ч атугай нэмэр болсон бол зориглон үсэг хэлхэсний маань хэрэг бүтэх нь тэр биз ээ. Энэ номын уншигч тантай хамт би ч бас л хүн төрөлхтний энэ нийгмийн ололт амжилтаас ухааныхаа хирээр шүүрдэхийг хичээн зүтгэж яваа нэгэн билээ. Өөрийн санаа бодол, үзэл ,дүгнэлтээ тухайн орчуулгын хэсэг бүрт Т: -гэсэн үсэгийн ард тайлбарлаж, эхний ба төгсгөлийн бүлэгийг нэмэн хүргэв Хэдийгээр Монгол гэдэг улст , өнөөдрийн нийгэмд амьдрах нь Америкт амьдрахаас геополитикийн болон төр ёсны байдал, шилжилтийн хүндрэл (дуусдаггүй , тоглогчидын) ихтэй байгаа боловч Монгол хүний ухааны цар , хүрэхгүйн зовлон үгүй билээ . Тэгээд ч танд л гэхэд “ Болсноос амс, Буурлаас дуул” , гэж үг байдаг болохоор Орос ах нарын судалсан энэ Америк системийн мэдлэг дээрээ нэмж , Монголын дэлгэр амьдрахуйн болон уужуу ухааныг нэмэн тунгаавал энэ номын уншигч таныг Монголын цуутай баяны нэг болно гэдэгт итгэлтэй байна. Иймд уншигч та улс төр, шашингүйгээр бичигдсэн энэ номыг зүгээр л сонирхоод аваад үз, унш, харьцуул, сорилоор нь өөрийгөө дүгнэ, аль салбар, мэргэжил нь тохирохыг сонго, үр дүнд нь танд нэг амьдрахуйн ерөнхий орон зай төсөөлөгдөнө, эрсэн мэдээлэлээ болон алдаа оноогоо олно гэдэгт итгэлтэй байна . Таны мэргэн оюун мэдтүгэй.

Ижил төстэй номнууд (75)
1