Санал асуулга
  • Ямар төрлийн ном таньд таалагддаг вэ ?
Адал явдалт
Түүхэн
Хүний хөгжил

Хувь хүний хөгжил
Номын нэр: Бидэнд хэлээгүй бурханы нууц
Зохиогч: Сүхбат.Г 
Эрхлэн гаргасан:
Хэвлэгдсэн он: 2010
Хэл: Монгол
Нүүрний тоо: 0
Худалдах үнэ: 3000₮
Номын товч

... Тийм ээ, манай НУУЦ кино дэлхийг ёстой л гайхшруулан, байлдан дагуулж чадсан билээ. Төдөлгүй бидэнд олон сая хүнээс баярлуулж догдлуулсан ер бусын үйл явдлынхаа тухай өгүүлсэн захидлууд үерийн ус шиг цутгаж эхэллээ.

Xүмүүс архаг хуучаасаа, өвчин эмгэгээсээ, гуниг зовлонгоосоо салсан тухай өгүүлж, зарим нь аваар ослын дараа хэвтэрт байснаа босч явдаг болсноо, тэр ч бүү хэл, үхлийн ирмэг дээр дэнжигнэж байсан хүн эргэж ирсэн тухайгаа ч хүүрнэсэн байлаа. Нууцын тусламжаар тоо тоомшгүй их мөнгөтэй болсон, эсвэл мөнгөний чек хүлээж авсан хүмүүсийн мэдээллүүд хэдэн мянгаараа шил даран ирж байна. Хүмүүс нууцыг хүсэл мөрөөдлийнхөө байшинг худалдан авахад, амьдралынхаа сайн ханийг олоход, шинэ сайхан машинтай болоход, ашиг орлого ихтэй ажил эрхлэхэд, албан тушаалаа нэмэхэд гээд хэрэгцээтэй бүхий л асуудлыг шийдэхэд хэрэглэжээ. Олон хүн “Нууц”-ыг хэрэглэсний дараа хэдхэн сарын дотор бизнес нь цэцэглэн хөгжсөн тухай баяр хөөртэй өгүүлжээ. Түүнчлэн бид “Нууц”-ын тусламжтай гэр бүл үр хүүхдүүдтэйгээ харьцаагаа сайжруулан аз жаргалтай амьдарч байгаа тухай мянга мянган түүхийн гэрч болсон. Тэрхүү сэтгэл татам түүхүүдийн нэг хэсэг нь яах аргагүй хүүхдүүдийн хөгжилтэй, сонирхолтой сайхан ярианууд байсан билээ. Тэд сайн дүн авах, сайхан нөхөдтэй болох зэрэг бүх л хүсэлдээ “Нууц”-ыг хэрэглэдэг байжээ.

Энэ номонд би ТА хэмээх үгийг ихэнх газар том үсгээр бичсэн байгаа. Учир нь “Нууц”-ын тухай номыг би УНШИГЧ ТАНД л зориулсан гэдгийг анзаараасай гэсэндээ юм шүү. ТА гэж хэлэх бүрээ би ТАНД ганцаарчлан хандаж байгаа хэрэг. Ном зөвхөн Таных хийгээд мөн “Нууц” ч гэсэн танд л зориулагдсан гэдгийг эрхэм уншигч авхай сайн ойлгоорой.

Энэхүү номын хуудсыг эргүүлэн, “Нууц”-ыг өөртөө нээсэн хойноо та хүссэн бүхнээ яаж олж авах вэ?, яаж бүтээх вэ? яаж өөрийн болгох вэ? гэдгийг мэддэг болно. Түүнчлэн та өөрийн хэн болохыг таньж, агуу их суу билгээ нээх замын эхийг тавина. НУУЦ ТАНЫГ ХҮЛЭЭЖ БАЙНА.

Ижил төстэй номнууд (174)
1