Санал асуулга
  • Ямар төрлийн ном таньд таалагддаг вэ ?
Адал явдалт
Түүхэн
Хүний хөгжил

Үлгэр
Номын нэр: Хунгийн сүрэг
Зохиогч: Х.К. Андерсан 
Эрхлэн гаргасан: "Болор-Судар" хэвлэлийн газар
Хэвлэгдсэн он: 2012
Хэл: Монгол
Нүүрний тоо: 0
Худалдах үнэ: 4000₮
Номын товч

Данийн  хүүхдийн алдарт зохиолч Ханс Кристиан Андерсåнийн ухаарал хайрлаж, урам зориг, итгэл нэмсэн үлгэрүүдийг дэлхийн 80 гаруй орны хүүхдүүд шимтэн сонсч, амтархан уншсаар өссөн билээ. Өнөөгийн хүүхдүүд төдийгүй тэдний ах эгч, аав ээжүүд, тэр ч бүү хэл эмээ өвөө нь хүртэл хүүхэд насны мөрөөдлийн хөлгөөрөө Андерсåнийн үлгэрийн ертөнцөөр  аялан, балчирхан оюундаа тунгааж, эрэлхэг, сайхан сэтгэлтэй баатруудаар нь бахархаж, хорон муу санаатныг нь үзэн ядаж, жигшиж өссөн биз ээ. Гэвч Андерсåнийн үлгэрүүд өдийг хүртэл зуун зууны турш хэзээ ч үнэ цэнээ алдалгүй  үе үеийн багачууд маань   уйдаа нь үгүй уншсаар...

Хорон санаат хойт эхийн хавчлаган дор балчирхан наснаасаа зовлон бэрхшээлийг туулж,  илбийн хүчээр хун болж хувирсан ах нараа аварч байгаа сайхан сэтгэлт Элиза охины зориг тэвчээр, тэсвэр хатуужлыг өгүүлсэн, мөн гоёмсог зургуудтай “Хунгийн сүрэг” номнооос хүүхэд багачууд  тэр дундаа  өөрсдийгөө дагина мэт төсөөлж, зүйрлүүлэх дуртай бяцхан “гүнжүүдэд” маань  тун ч  догь дуурайлал болох байх шүү.

Ижил төстэй номнууд (110)
1