Санал асуулга
  • Ямар төрлийн ном таньд таалагддаг вэ ?
Адал явдалт
Түүхэн
Хүний хөгжил

Хувь хүний хөгжил
Номын нэр: Би үүнийг хийж чадсан
Зохиогч: Бямбадорж.Ц /Орч/ 
Эрхлэн гаргасан:
Хэвлэгдсэн он: 0
Хэл: Монгол
Нүүрний тоо: 0
Худалдах үнэ: 5000₮
Номын товч

Би хэзээ нэгэн цагт Холливуудын улаан хивсэн дээгүүр алхаж явна даа хэмээн үргэлж мөрөөддөг байлаа. Магадгүй инээдэмтэй сонсогдож байгаа байх л даа. Бодитоор сэтгэе. Үнэндээ бол их хөгжилтэй. Холливуудын улаан хивсний ёслол дээр бүгд л тал талаас зөвхөн чиний нэрийг дуудан, чамаас өөрийнхөө өмсөж байгаа даашинзаа тайлбарлах, феннүүддээ зориулан үг хэлэхийг хүснэ. Сэтгүүлчид чамайг тэдэнд зориулж зогсолт авах, гараараа даллах, инээмсэглэхийг гуйх ба, тал талаас гэрэл зургийн спичк гялалзан, зурагчид зөвхөн чиний зургийг олон өнцгөөс авах болно. Энэ л мөч эмэгтэй хүн өөрийгөө үнэхээр үзэсгэлэнтэйгээр төсөөлдөг ховорхон мөчүүдийн нэг байх. Харин өнөөдөр, яг энэ өдрийн энэ үдэш, би өөрийгөө үнэхээр үзэшгүй муухай амьтан хэмээн бодож сууна. Энэ миний хамгийн анхны улаан хивсний ёслолын ажиллагаануудын нэг байсан юм. Тухайн үед би "Ameri- can Idol" хэмээх дэлхийн хамгийн олон үзэгчтэй, хамгийн өндөр үнэлгээтэй шоуны оролцогч байсан ба тэр үед би сая сая хүмүүст өөрийн дуугаа дуулан, жинхэнэ мөрөөдлийн амьдралаараа амьдарч байлаа. "American Idol" энэ бол миний бага байхдаа оролцдог байсан сүмийн найрал дууны тэмцээнтэй харьцууламгүй, Чикагод олон болдог байсан авьяастны тэмцээний аль алинтай нь дүйцүүлэхийн аргагүй, үнэхээр дэлхийн хэмжээний том тэмцээн билээ. Би үнэхээр сандарч байлаа. Өөрийгөө яг л дэлхийн оргил дээр гав ганцаараа зогсож байгаа мэт төсөөлөх сайхан мэдрэмжийн хажуугаар айх сэтгэгдэл төрж байв. - Женнифер, чи одоо Холливуудын "том охин" боллоо шүү дээ! Сандарч байна уу? - Үүнийг надаас асууж байна гэж үү? Сэтгүүлчийн хэнтэй ярьж байгааг ойлгохын тулд надад нэг минут шаардагдав. - Юу, би сандарч байна уу гэж үү? Үгүй ээ, тэр надаас энэ талаар асуугаагүй юм. Би супер модель шиг өндөртэй, миний хөх ч гэсэн байгалиасаа том, миний галбир ч гэсэн сайхан байсан юм. Яагаад би сандарч тэвдэх ёстой гэж? Би ийш тийш нүдээ гүйлгэж, надаас өөр, сандарч буй Женниферийг олохыг хичээв. Хэн ч байсангүй. Зөвхөн би. “American Idol”-ын шалгаруулалтан дээр Рэнди Жаксон надад хэлсэнчлэн “Холливуудэд тавтай морил, охин минь!"

Ижил төстэй номнууд (173)
1