Санал асуулга
  • Ямар төрлийн ном таньд таалагддаг вэ ?
Адал явдалт
Түүхэн
Хүний хөгжил

Үлгэр
Номын нэр: Андерсенийн үлгэрүүд-2
Зохиогч: Х.К. Андерсан 
Эрхлэн гаргасан: "Болор-Судар" хэвлэлийн газар
Хэвлэгдсэн он: 2013
Хэл: Монгол
Нүүрний тоо: 0
Худалдах үнэ: 8000₮
Номын товч

Тэр нэгэн гудамжинд хуучнаас хуучин байшин байж билээ. Магадгүй гурван зууныг ч элээсэн байж мэднэ. Тэрхүү байшинд нэгэн ганцаардмал амьдардаг байжээ. Өвгөнийг өрөвдсөн хүү түүнд тоглоомон тугалган цэргээ бэлэглэжээ. Харин эцэст нь хөөрхий ганцаардмал өвгөн нас эцэслэхэд түүнийг өрөвдөж уйлах хэн ч байсангүй. Тэр бүү хэл оршуулганд нь оролцох ойр дотны хүн ч байсангүй гэнээ” хэмээн уншаад бага байхдаа ганцаардмал өвгөнийг өрөвдөн өрөвдөн нулимс унагадаг байсан санагдана. Тийм ээ, энэ бол Андерсений “Хуучин байшин” үлгэр гэдгийг уншигч та төвөггүй мэдэх болов уу. Андерсений үлгэрүүдийг үе үеийн хүүхдүүд амтархан уншсаар, үлгэрийн баатруудыг нь хайрлаж өрөвдөж, заримыг нь үзэн ядаж өссөн. Хэзээ ч хуучрахгүй, үнэ цэнээ алдахгүй Андерсений үлгэрийг бид цувралаар хүргэж байгаа билээ. Тус цувралаас “Хайрын сахиус” “Лусын охин”, “Намгийн хааны охин” гээд олон сайхан үлгэрийн баатрын дүрд хүүхдүүд маань хувирах болно.

Ижил төстэй номнууд (110)
1