Санал асуулга
  • Ямар төрлийн ном таньд таалагддаг вэ ?
Адал явдалт
Түүхэн
Хүний хөгжил

Гадаадын уран зохиол
Номын нэр: Дэлхийг тойрсон 80 хоног
Зохиогч: Жюль Верн 
Эрхлэн гаргасан: "Болор-Судар" хэвлэлийн газар
Хэвлэгдсэн он: 2014
Хэл: Монгол
Нүүрний тоо: 0
Худалдах үнэ: 10000₮
Номын товч

Берлингтон гарденсийн Сэвил гудамжны 7-р байшин. 1814 онд Английн зохиолч Б.Шеридан амьдралынхаа эцсийн мөчийг үдсэн тэр л байшинд 1872 оны энэ өдөр ноён Филеас Фог сууж байна. Филеас Фог гэгч энэ нууц ноёнтонг тухайн үедээ дэвшилтэт бодлого явуулж байсан Английн либерал намынхны цуглардаг Лондон хотын нэр хүнд бүхий Реформ клубын хүндтэй гишүүн, чамгүй өндөр боловсролтой, дээдсийн хүрээлэнгийнхний дунд зэгсэн нэр хүнд, байр суурьтай гэсэн ойлголт олны дунд бий. Түүнийг харах юм бол ерөнхий царай төрх, битүү хууз сахал , хэзээ ч хөгшрөлгүйгээр мянган жил ч амьд явах болов уу гэмээр төрх нь яах аргагүй л хэнэггүй Байроныг санагдуулна. Гэхдээ түүний хөл нь эрүүл гэдгийг энд хэлэх хэрэгтэй болов уу. Филеас Фог хэдийгээр англи хүн боловч яг Лондонгийн уугуул гэдэг нь эргэлзээтэй. Хэдийгээр Фог олны дунд нэр хүндтэй, дээдсийн хүрээлэлд зүй ёсоор багтдаг ч гэлээ чухам ямар учраас, хэр их хөрөнгө чинээтэй, ямар аргаар хэдий хэрийн хөрөнгөний эзэн болсон гээд бүгд оньсого шиг. Тэрээр хотын аль нэгэн албан газар, банк санхүүгийн газар юм уу бирж дээгүүр явж байсангүй.

Ижил төстэй номнууд (100)
1