Санал асуулга
  • Ямар төрлийн ном таньд таалагддаг вэ ?
Адал явдалт
Түүхэн
Хүний хөгжил

Хувь хүний хөгжил
Номын нэр: Ухаалаг сонголт
Зохиогч: Баярмаа.Э 
Эрхлэн гаргасан:
Хэвлэгдсэн он: 2012
Хэл: Монгол
Нүүрний тоо: 0
Худалдах үнэ: 9500₮
Номын товч

Хэдэн жилийн өмнө дотны найз минь “Яаж өөртөө итгэлтэй” болох вэ? гэж надаас асууж билээ. Би тэр найзаараа бахархдаг. Түүнд эрдэм мэдлэг, авьяас чадвар, даруу зан гээд хүний эрхэм сайхан чанар бий. Гэвч тэр өөрийгөө үнэлдэггүй. Товчхондоо бол өөртөө итгэлгүй байлаа. Ингээд би эргэн тойрноо ажиглав. Найзтай минь адилхан ухаалаг, авьяаслаг, эрдэм мэдлэгтэй боловч өөртөө итгэлгүйгээс болж боломжоо алдаж яваа олон залуус байгааг олж харлаа.

Яаж өөртөө итгэлтэй болох вэ гэж надаас аминчлан асуусан найздаа туслахаар сурсан зангаараа номын дэлгүүрээр явлаа. Олон л сайхан ном байна. Халаасаа хоосортол ном авчихдаг зангаа гээж чадсангүй. Гэхдээ найздаа өгчих ном олсонгүй. Ингээд өөртөө итгэх итгэлийг нэмэгдүүлэх ном бүтээе гэсэн санаа төрсөн юм.

Яг энэ үед орчуулгын анхны минь уран бүтээл болох “Амжилтын төлөвлөгөө” ном монголын үндэсний радиогоор цуврал нэвтрүүлэг болон цацагдаж байлаа. Нэвтрүүлгийн сүүлчийн дугаарт би уригдаж ярилцлага өгөхдөө “Өөртөө итгэлтэй болоход туслах ном бүтээнэ” гэж сонсогч, уншигч олондоо амласан юм.

Ингээд л бүтээлийн эрэлд гарч Америкийн Барнес энд Нобле дэлгүүрээс Волтер Андерсоны “Өөртөө итгэх дамжаа” номыг сонгон авлаа. Орчуулаад талдаа орж, санааг нь баяжуулах гэж өөр олон ном уншиж танилцлаа. Үнэн хэрэгтээ ном бүхэнд нэгэн ижил санаа цухалзаж байсан нь амжилт бол ганцхан зүйлийн үр дүн биш гэсэн санаа байв.

Амжилтанд хүрэхэд олон хүчин зүйл нөлөөлнө. Ганцхан өөртөө итгэх итгэл байгаад яах юм бэ? Хүсэл тэмүүлэл зорилгогүй өөртөө итгэх итгэл нь сүйрэлд ч хүргэж мэднэ. Ингээд номондоо “Хүсэл мөрөөдөл” гэсэн бүлгийг нэмэхээр болов. Хичнээн хүсэл мөрөөдөлтэй, өөртэй итгэлтэй байгаад ахархан цаг хугацааг зөв зарцуулж чадахгүй бол яах юм бэ? Амжилт гаргасан хүн бүр цагаа зөв ашиглаж чадсан байдаг шүү дээ. Цагийн менежмент гэсэн бүлэг дахин нэмэхээр болов. Ийнхүү жил гаруй хугацаанд материал цуглуулж, энд тэндхийн номын санд сууж, интернетээр хэрэгтэй мэдээллээ хайж байж 100 хуудастай ном бичлээ. Зуухан хуудас боловч нөр их хөдөлмөр шингэсэн юм.

Сэтгэлээ зориулан байж хийсэн их ажлын ард гараад өөрийн эрхгүй магнай тэнийн баярладаг юм билээ. Жаахан хүүхэд шиг хөөрч догдлон компьютерийнхээ өмнө жаахан бүжиглэв.

- За ингээд боллоо. Одоо хэрэггүй файлуудаа устгая гээд 100 хуудас бүхий номоо тэр чигээр нь андуураад устгачихсан юм даа. Сэргээж болох арга чарга байдаг гэсэн болохоор комьпютерийн олон ч мэргэжилтэн дээр очсон доо. Сэргэх байлгүй дээ гэсэн найдвар минь талаар өнгөрч бүтэн жилийн хөдөлмөр шингэсэн 100 хуудас ном маань зургаахан секундын дотор ор мөргүй устаж үгүй болсон юм.

Тэглээ гээд би хэндээ гомдох вэ? Цэвэр миний буруу байсан. Гэхдээ хамгийн сайхан мэдээ гэвэл энэ номыг эмхтгэх нэг жилийн хугацаанд би асар их өөрчлөгджээ. Хэдэн жилийн өмнөх Баярмаа байсан бол өөрийн гараар устгасан мөртлөө л өөр хэн нэгнийг заавал хамруулан буруутгах байсан биз. Эсвэл “Би яасан азгүй юм бэ?” гэж гуньж гутраад, энэ номыг хэвлүүлэх санаагаа үүрд орхих байсан юм.

Харин гайхалтай нь би удаан хугацаанд гуньж гутраагүй, дусал нулимс ч нүднээс минь унаагүй, ном бичих санаагаа орхиж шантраагүй. Намайг ийм сэтгэлийн тэнхээтэй болгож, өөрийнхөө амьдралд өөрөө хариуцлага үүрэх ухамсар суулган өөрчилсөн зүйл бол ЭНЭ НОМ.

Амьдралынхаа 17 жилийг өрөө дарахад зарцуулсан Абрахам Линколны дэргэд миний 100 хуудас ном алга болсон нь тийм сүртэй зүйл биш гэж би өөрийгөө хурцалсан.

Энэ номонд багтсан алдартнуудын түүх, зөвлөгөө, дасгалууд миний амьдралд нөлөөлсөн шигээ таны амьдралд ч бас үр шимээ өгнө гэдэгт би итгэл төгс байна.

Сэтгэлдээ тээж, зүрхэндээ итгэж, оюундаа бүтээж, 2 дахь удаагаа эмхэтгэсэн энэ номын санаа, сургаал, туршлагыг амьдралдаа ашиглавал үр дүнг нь хэзээ нэгэн цагт хүртэнэ.

Ижил төстэй номнууд (174)
1