Санал асуулга
  • Ямар төрлийн ном таньд таалагддаг вэ ?
Адал явдалт
Түүхэн
Хүний хөгжил

Гадаадын уран зохиол
Номын нэр: Танихгүй эмэгтэйн захидал
Зохиогч: Стефан Цвейг 
Эрхлэн гаргасан: "Болор-Судар" хэвлэлийн газар
Хэвлэгдсэн он: 2014
Хэл: Монгол
Нүүрний тоо: 0
Худалдах үнэ: 7000₮
Номын товч

“Танихгүй эмэгтэйн захидал”, “Эмэгтэй хүний 24 цаг” 

Австрийн нэрт зохиолч Стефан Цвейгийн “Танихгүй эмэгтэйн захидал” номыг “Болор судар” хэвлэлийн газраас эрхлэн уншигч олондоо хүргэж байна. “Танихгүй эмэгтэйн захидал”, “Эмэгтэй хүний 24 цаг” зэрэг өгүүллэгийг энэ номноос сонирхон уншаарай.
“Танихгүй эмэгтэйн захидал”
Бяцхан охин хөрш айлын боловсролтой залууд дурлаж, амьдралынхаа турш түүнийг алсаас хайрлаж, нас нөгчихийнхөө өмнө захидал илгээнэ. Захидалд танихгүй эмэгтэйн амьдрал хийгээд хайр дурлал зөвхөн түүнд зориулагдсан болохыг, чин зүрхнээсээ хайрласан хүнийхээ төлөө бүсгүй хүн юу ч хийж чадахыг харуулжээ. 
“Эмэгтэй хүний 24 цаг”
Дөчин насандаа залуухан эрд ухаангүй дурлаж, эгээ л бяцхан охин мэт зүггүйтэн, өдий хүртэл босгосон амьдралаа зүгээр л баяртай гэж хэлэхэд тийм амархан гэж үү? Эмэгтэй хүнд хувь заяагаа эргүүлэхэд ердөө 24 цаг хангалттай...

Ижил төстэй номнууд (100)
1