Санал асуулга
  • Ямар төрлийн ном таньд таалагддаг вэ ?
Адал явдалт
Түүхэн
Хүний хөгжил

Үлгэр
Номын нэр: Дэлхийн шилдэг 100 үлгэр
Зохиогч: Usborne publishing Ltd 
Эрхлэн гаргасан: "Болор-Судар" хэвлэлийн газар
Хэвлэгдсэн он: 2014
Хэл: Монгол
Нүүрний тоо: 0
Худалдах үнэ: 10000₮
Номын товч

Хүүхдүүд ээ! Та нарын өмнө шинэхэн дэлгэгдэж буй энэ номонд  ганцхан улсынх биш, дэлхийн олон орны үлгэр  багтсан байгаа. Зарим үлгэр нь олон мянган жилийн настай байхад  зарим нь хэдхэн зуун жилийн өмнө бичигдсэн ч бий. Гайхалтай нь  бүх үлгэрт  нэг ижил тал байдаг. Уншиж дууссан ч  санаа бодлыг эзэмдэж, урт хугацааны турш сэтгэлээс  огт гардаггүй тийм гайхалтай чанараараа тэд нэгддэг.

Чи зарим үлгэрийг нь аль хэдийнэ мэддэг, харин заримыг нь анх удаа уншиж болох юм. Мянга мянган миллээр алслагдаж, зуу зуун жилээр тусгаарлагдсан өөр өөр улс орнууд ижил зүйлийн талаар өгүүлсэн байхыг хараад чи гайхширч ч магадгүй. Хүн бүр л баатарлаг зоригтой, овжин сэргэлэн, аз жаргал, шагнал, шийтгэл, өс хонзон, өршөөл нигүүлсэл, ид шид, тоглоом шоглоом, хөгжөөн наргианы тухай  үлгэр, түүхүүдийг унших дуртай байдаг шүү дээ.

 Алс холын газар нутгууд руу нисдэг хивсээр зорчин чөтгөр шулам, аварга биетнүүдийн тулааныг үзэж, ханхүү гүнж нартай уулзаж, гүн нууцыг нээхийг чи хүсч байна уу? За тэгвэл хүсэл мөрөөдөл, ид шидийн сэтгэл татсан ертөнцөд тавтай  морил.

Ижил төстэй номнууд (110)
1