Санал асуулга
  • Ямар төрлийн ном таньд таалагддаг вэ ?
Адал явдалт
Түүхэн
Хүний хөгжил

Өгүүллэг, тууж, роман
Номын нэр: Газрын нулимс
Зохиогч: Сарантуяа.Л 
Эрхлэн гаргасан: "Болор-Судар" хэвлэлийн газар
Хэвлэгдсэн он: 2013
Хэл: Монгол
Нүүрний тоо: 0
Худалдах үнэ: 6500₮
Номын товч

Бүжмаа хөлийн дор чахрах цасыг арайхийн гишгэлэн хамаг хүчээ дайчлан урагш хэсэг хурдалснаа цохио цагаан хадны нөмөрт биеэ амраан хэсэг суув. Дулаахан ч юм шиг, бас жаахан дуг хийгээд авмаар бие нь сульдана. Хот газар төрж өссөн Бүжмаа хангай нутагт ирээд хоёр жил орчмын нүүр үзэж байгаа ч энэ шөнийн хувьд түүний биенээс айдас аль хэдийн алга болжээ. Бархас хэд хоног хэл сураггүй алга болчхоод гэнэт нэг орой харуй бүрийгээр ирж агсамнан зодсон тул гуравхан сартай хүүгээ тэврэн амь тэмцэн зугтаж яваа нь энэ. Хангай нутгийн өвлийн энэ цагаан шөнө, араатан авиртай нөхрөөс нь түүнийг хайрлаж, хамгаалах мэт нам гүмхэн налайна. Эргэн тойрон мод, хадтай энэ нутагт хангайн амьтан элбэг ч Бүжмаатай таарч айлгаж цочоосон нь нэгээхэн үгүй. Бүжмаагийн нозоорсон байдал аажмаар алга болж, болоод өнгөрсөн аймшигт тамлал бодогдоход хоолой өөд нь нэг их амьсгал дээшилж, гашуу оргиулан аньсага зовхи нь чийгтээд ирэхэд явахаар өндийн босов. Ар нуруундаа үүрсэн нялх үр нь сэрж яраглахад Бүжмаа ойн зөрөг зам даган яаран алхав.

Ижил төстэй номнууд (273)
1