Санал асуулга
  • Ямар төрлийн ном таньд таалагддаг вэ ?
Адал явдалт
Түүхэн
Хүний хөгжил

Хувь хүний хөгжил
Номын нэр: Миний аав бурхан биш
Зохиогч: Эрдэмбилэг.Х 
Эрхлэн гаргасан:
Хэвлэгдсэн он: 2014
Хэл: Монгол
Нүүрний тоо: 0
Худалдах үнэ: 10000₮
Номын товч

2005 онд, Бидний араншин: Гурван монгол зодолдоно хэмээх улс үндэстнийхээ шинж төрхийг өөр өөрийн өнцгөөс хардаг хүмүүсийн нийтлэлээс бүрдсэн* номонд Толбогүй монгол нийтлэл маань Баабар, Д.Баярхүү, Ц.Доржготов, Б.Цэнддоо гээд нэрт нийтлэлч, зохиолчдын бүтээлүүдтэй хамт орсноос хойш Толбогүй монгол, Эндүүрэл ба бусад үгүүллэгүүд гэдэг хоёр ном хэвлүүлэв.

Эссэ нийтлэл, богино үгүүллэг холилдсон энэ номоо Англиас ирэнгүүтээ хэвлүүлэхээр зэхсэн ч дараа дараа гэсээр дөрвөн жил болов. Олон өмнөх үг бичсэн: “аянд явсан хүн сонин дуулгадаг заншлаар үүрч ирсэн богцоо задалж байна”, “...жилийн дараа...”, “...хоёр жилийн дараа...”, “...гурав жилийн дараа...” гээд л засаад байв. Оносон байх: эх орондоо бичсэн дөрвөн эссэ нийтлэлийг оруулав. Мөн Байдын хүү Одмандал хавтасны зургийг зурчихаад залхталаа хүлээхдээ өшөөгөө авч надтай муухай адилхан болгов.

Хэвлүүлээгүй хэдэн эсэргүү эссэгээ өтлөхгүй болохоор нь эндчихэж хүндэтгэл үзүүллээ. Эссэнүүд маань арав гаруй жилийн

өмнөөс интернэтэд тавигдах бүрийдээ их коммент авдагсан. Баахан хүний нервийг барж харин намайг бах ханатал баярлуулсан даа. Бичих нэг шалтаг эдгээр комментууд байв.

Сонгосон сэдвээ өргөстэй талаас нь бичиж далд, бөгшсөн үзэл ухагдахууныг хатган, ил гаргаж тавихыг чармайлаа. Бүхнийг монголчууд бүтээсэн, бусадтай адил мичнээс биш тэнгэрээс төрсөн гэж хадуурах үед “бид мичнээс харин бусад тэнгэрээс төрсөн” гэж бичнэ. Хэрэв бүх нийтээрээ эсрэгээр сэтгэвэл бас өөрөөр “монголчууд одноос унасан” гэж бичих жишээтэй. Бичихэд бялдуучилж болохгүй.

Ингэж л муйхарлаад байгаа юм даа. Буруу ч байж магадгүй. Үнэн гэвэл бичихийн төлөө бичдэг дур бий: бичиж байхад эрх чөлөөг мэдэрч таашаал авдаг бөгөөд бусдыг шүүмжилбэл өөрийгөө басовоо хараандаа оруулсны дараа гох дарахыг хичээдэг. Мөн хүний сэтгэлийг хөдөлгөж эс чадвал хөнгөн бийрийг хөшиж юу хийнэм гэдэг зөвхөн уяраана гэсэн үг биш. Уурлах, баярлах, харамсах гээд тоогүй олноор сэтгэл хөдлөх учир уншсан хүнийг цочроовол хөнгөн товчлуурыг тоншсоны хэрэг бас гарна.

Ингээд аянд явсан хүн сонин дуулгадаг ёсоор үүрч ирсэн богцоо задалж байна.

Ижил төстэй номнууд (173)
1