Санал асуулга
  • Ямар төрлийн ном таньд таалагддаг вэ ?
Адал явдалт
Түүхэн
Хүний хөгжил

Хувь хүний хөгжил
Номын нэр: Толбогүй Монгол
Зохиогч: Эрдэмбилэг.Х 
Эрхлэн гаргасан:
Хэвлэгдсэн он: 2006
Хэл: Монгол
Нүүрний тоо: 0
Худалдах үнэ: 8000₮
Номын товч

Хөгжил бол хөдөлгөөн. Хөгжил бол цэгцтэй, чигтэй хөдөлгөөн. Хөгжил бас урсгал. Нэг цэгээс, нэг зүгт бүхлээр чиглэсэн урсгал.

Цэгцтэй, замбараатай урсахын тулд үндэс, ундаргаа мэдэх чухал. Өнгөрсөн, өнөө хоёр урагшлахад тулгуур болно. Ундаргаа зөв тодорхойвол хөгжихөд саадгүй. Үндсээ төлжүүлээд урагш тэмүүлэхэд бидний өвөрмөц дүр төрх урьд хүлээж буйд эргэлзэлтгүй.

Ирээдүйн хөгжлийн төлөвөө зуун хувь урьдчилан тоймлох бэрх бөгөөд хөгжил чигт урсах гол хүчин зүйл бол зорилго, төсөө ижил байх явдал. XXI зууны Монголын хөгжил дэлхийн хөгжлийн зүг хандлагаас хазайхгүй. Чингисийн байлдан дагуулалтаар монгол туургатан нүүдлийн соёл, иргэншлээ дархалсан. Энэ сонголт бидний ухамсарт өдий хүртэл далд нөлөөлөн үйлдлүүдэд маань илэрсээр ирэв. Харин одоо бид дэлхийн хөгжлийг сөрөх потенциалгүй жижиг улс учир бусдын жишгээр суурин соёл иргэншилтэй Монгол улсыг байгуулж яваагаа тод ухамсарламаар.

Монгол шиг далаад жил уламжлалт соёлоосоо тасран туршлагын туулай болж явсан улс хөгжихөд бусдад автах осолтой болохоор бид үндсэн хэлбэртэй байх ёстой. Мэдлэг, хүчийг бөөгнөрүүлэх үндсэн хэлбэртэй болох буюу хэлбэржинэ гэдэг маань гадаад орчинтой зохицох уян хатан чанарыг алд гээгээгүй харин хөгжихдөө мэдлэгийг хуримтлуулах савтай байя гэсэн хэрэг.

Хэрэв бид үндсэн хэлбэргүй зөвхөн гаднаас хуулаад байвал бидний олсон мэдлэг Монголыг биш харин дууриасан улсыг маань баяжуулж, туршлагажуулах ба ингэх нь бусдын халаасанд түрүүвчээ нуухтай төстэй билээ. Монголд хөдөлгөөн эрс ширүүсэн. Харамсалтай нь эмх замбараагүй, толгой түрүүгүй, хий энерги алдсан үр дүн багатай хөдөлгөөн, зүйрлэвэл сэгсэрсэн будаатай адил. Хүн бүр бужигнан, мөнгө олохын тулд яахаас ч буцахгүй байна. Гэтэл энэ их энергийг нэг урсгалд нь оруулах нийгэм манайд тогтоогүй. Цөөхөн тооны азтай, арын хаалгатай, боловсрол, сүхээтэй нь мөнгөжих сувгаа атгасан болохоос ихэнх нь хий л тачаадсаар насыг барах нь. Ажил хийгээд баяжих итгэл Монголд алга бол бидний эрч хүч нэг зүгт чиглэхгүй. Ажил хийлгүй түргэн баяжих аргыг хүн өөрийн эрхгүй хайх болно. Чухам ийм л сэтгэхүй Монголыг бүрхэж манай ирээдүйг бүрхэг болголоо. Бохироор түргэн баяжигч нар тухтай ажил хийлгэдэггүй. Хээл хахууль, арын хаалга зэрэг нь богинохон хугацаанд хүнийг баяжуулдаг ч эргээд нийгэмдээ хортой үр дагавар авчирдаг болохоор бүгд хуулиа чандлан сахиж, ёс суртахуунаа дээшлүүлмээр. Доор хөдөлгөөний гурван хэлбэр, хөгжилд садаа болж байгаа сэтгэлгээ, Монголын нөхцөл байдлыг авч үзэв.

Ижил төстэй номнууд (174)
1