Санал асуулга
  • Ямар төрлийн ном таньд таалагддаг вэ ?
Адал явдалт
Түүхэн
Хүний хөгжил

Хувь хүний хөгжил
Номын нэр: Бүсгүй минь нар даган урга
Зохиогч: Буяндэлгэр.П 
Эрхлэн гаргасан: Оюуны Соронз Паблишинг
Хэвлэгдсэн он: 0
Хэл: Монгол
Нүүрний тоо: 0
Худалдах үнэ: 8000₮
Номын товч

Аз жаргалтай, атаархам амьдрах аргыг сурч түүнийгээ ажил хэрэг болгож эхэлснээс хойш амьдрал минь эрс өөрчлөгдсөн юм. Би урьдынхаасаа илүү аз жаргалыг мэдэрч, илүү баян чинээлэг, эрүүл саруул болж чадсан. Нэмж хэлэхэд би амьдралын энэ нарийн учрыг олж ухаарсан бол амьдралынхаа маш олон зүйлийг эрс өөрчилж болох байж дээ гэсэн харуусал төрснийг нуух юун. Бүх талаараа арван хуруу тэгш эмэгтэй байх нь чухал биш. Харин хэр зэрэг ухаантай эмэгтэй байх нь чухал. Та бүхий л чадвар ашиг сонирхолдоо нийцүүлэн бүгдийг хийж чадвал хожим зовох юмгүй амьдарна. Хувь заяа гэдэг бидний далд ухамсраас хамаарч өөрчлөгдөж байдаг. Дотроо байгаа хувиа хичээсэн зангаа хүлээн зөвшөөр. Өөрийгөө язгууртан мэт хүндэлж сур. Өөрийн гараа гүнжийн гар мэт ариглаж хөлөө ажилчны хөл мэт ажиллуул. Аливаа юмыг язгууртны нүдээр харж сонгож сур. Хувиа хичээгч бай, гэхдээ тунг нь хэтрүүлж болохгүй. Сайхан сэтгэлтэй байна гэдэг ч бас чухал.

Сүүлийн үед амьдралын хэв маяг их өөрчлөгдсөн хэдий ч, хэн юу ч гэж байсан эмэгтэй хүний амьдралд сонголт хийх боломжоор дүүрэн ертөнцөд амьдарч байна. Нөгөөтэйгүүр өөртөө цаг гаргахгүй бол ажил, гэр бүл, амьдралын хэв маяг гээд бүх зүйл аль хэдийн биднээс үл хамааран тогтворждог.

Би ч мөн хувиа хичээгч биш болохоор тэдний сайн сайхан амьдарч буйн шалтгааныг дүгнэн хэлж чадаж байгаа юм. Сайн зүйлийг сонгох төрөлхийн чадвартай байна гэдэг хамгийн сайн хэрэг гэвэл, төрөлхийн бус тэр чанарыг хөгжүүлэх нь бүр ч сайн хэрэг. Олон бүсгүйчүүд өөрийгөө аз жаргалгүй болгох сонголтыг хийдэг хандлагаа мэдээжийн зүйл гэж үзэн “хувь тавилан” гэж бодон амьдарсаар ирсэн байдаг ба тэгэлгүйгээр, өөрийхөө талаар илүү мэдэж авах юм бол тэр хувь тавилангаа ч өөрчилж чадна. Би ч мөн адил бодол санаагаа өөрчилж өөрт оногдсон хувь тавилангаа нуруундаа үүрч баяр хөөртэй амьдарч байна.

Үнэндээ бодит байдал бол диваажин ч биш, там ч биш. Хорвоо ертөнцөд баяр хөөр, уйтгар гуниг, сайхан муухай, жаргал зовлон зэрэгцэн оршдог гэдгийг ухаарсан мастер хувиа хичээгчид өөрсдөө ямар ертөнцийг сонгож байгаагаас шалтгаалан амьдрал өөрчлөгддөг гэдгийг сайн мэддэг. Тиймээс ч хорвоо ертөнцөөс айдаггүй. Тэд аль болох өөдрөг ертөнцөд амьдрахыг сонгож, жавхаалаг амьдардаг.

Залуу байхад ярианы гол сэдэв байсан “яаж амьдрах ёстой вэ?” гэсэн асуултын хариултыг би өөртэйгөө ажилласан үеээс олж авсан нь нэг ёсны өөрөө өөртөө өгч байгаа бэлэг байлаа. Мэргэжлээсээ болоод ч тэрүү хүмүүсийн ахуй амьдралыг сонирхох дуртай би гэдэг хүн удаан ажиглалт туршилтын үндсэн дээр аз жаргалтай, атаархам сайхан амьдарч байгаа эмэгтэйчүүдээс нэгэн нийтлэг шинжийг олж харлаа. Тэдгээр эмэгтэйчүүдэд онцын зүйл биш байж мэдэх авч тэдэнд ямар нэгэн онцгой зүйл байгаа нь гарцаагүй байв. Эсрэг хүйстэндээ татагддаг эмэгтэй хүний хувьд эрчүүдэд татагдах харилцааны үүднээс энэхүү номыг бичлээ. Энэхүү номыг бүхий л эмэгтэйчүүдэд зориулж бичихдээ зарим хэсэгт надтай үргэлж ойр дотно холбогдож байгаа эрэгтэйг тэр гэсэн төлөөний үгээр орлуулсан юм. Та амьдралынхаа хэв маягаа хэрхэн шийдэж, сексийн чиг хандлага тань ямар байхаас үл хамааран өөрийгөө нээн илрүүлж, хайрладаг, хязгаарлагдмал, хөнөөлт бодлоо орхих хүсэлтэй, өөрөөрөө байгаа гайхалтай БИ-гээ амьдралдаа хүлээн авахыг хүсдэг бол энэ бол таны эхлэх ёстой аялал яахын аргагүй мөн.

Энэ аялал шинэ зөн билэг, үзэл, сонголтуудыг олох боломж олгоно. Гэвч та өөрөө зориглон сонголт хийснээр л үр шимийг хүртэх юм. Таны чин сэтгэл, урам зориг хэр хол явахыг тань тодорхойлно. Энэхүү экскурсийн өмнө нэгэн зүйлийг сануулья. Энэ бол тансаг таван одтой зочид буудалд тухлахтай адилгүй адал явдалд хөл тавин орж байгааг хэлмээр байна. Хүрэхэд хэцүү газар замд чинь бий, хажуугаар нь өнгөрөхөд хэцүү үе байна. Тиймээс өөртөө “Тиймээ” гэж хэлснээрээ, таны хүсэж байсан харилцаа болон амьдралдаа хүрч чадах тийм газар уруу харвасан сум шиг очих аз жаргал, хайраар дүүрэн, хязгааргүй боломжууд ч байх болно.

Яг одоогоор гэр бүлийн харилцаанд орсон уу? Үгүй юу? гэдгээс огтхон ч хамаарахгүй. Гэрлэсэн байна уу? Он удаан жил ханилж байгаа юу? Хэн нэгэнтэй амьдарч байгаа юу? Болзож байгаа юу? Ганц бие хэвээр байгаа юу? гэдгээс хамааралгүй, бүсгүй хүн та үнэндээ хэн бэ? Та юу хүсэж мөрөөдөж явдаг вэ? гэдгээ олж нээснээр үр шимийг хүртэх юм. Найз залуугийндаа байхыг хүсэж байсан уу? гэдгээс хамааралгүй хэрэг юм. Нээн илрүүлье гэж хүсэж байгаа ганц шалтгаан бол юу олдох бол гэдгээс айх айдас. Гэвч үүнийг харъя, харж байгаа чинь таалагдахгүй байлаа гээд бодит байдал үнэнээс бага ч гэсэн холдохгүй шүү дээ. Өөрт чинь юу чухал вэ? гэдгийг тодорхой болгохын тулд өөрийгөө хайрла, өөрийгөө сонс!!! Коллеж, сайхан ажил, гэр бүл, хүүхдүүд мөн тэтгэвэр гээд Америк мөрөөдлийг бүтээн бий болгоход бэлдэж, нэг хэвийн хэв маяг, шулуун замыг хөөх гэж зүтгэнэ. Ингээд хэрэв “найдлага тавьж байсан” зүйлийн нэг хэсэг бүтэхгүй бол, биологийн цаг урссаар, нэг ч залуу хажууд маань байхгүй бол аль нэг хэсгээс хоцорч, алдсан бол бүтэлгүйтсэн мэт санагддаг. Бидний нуруун дээрх цаг, нийгмийн дарамт шахалтаас олон хүмүүс хэрэггүй зүйл дээр орхигдоод байгаа хэсгээ олж авах гэж зогсдог. Ингээд хүсэж байгаа зүйлээсээ багахан хэсгийг хүртэж байдаг.

Эмэгтэйчүүдийг хэдэн арван жилийн турш аз жаргалгүй болгосон тэр амьдралаас илүү сайхан амьдралыг хүсэж байвал, өөрсдийн бүтээсэн нөхцөл байдалд хариуцлага үүрсэн тэр хий хоосон зүйлээ тайлж хаях хүсэлтэй байх ёстой. Хоёулаа болохоос өмнө Өөрийгөө олж таних урилга, уриалга хоёулаа ирж байна. Эхлээд өөрийгөө тань. Өөртөө үнэнч бай. Өөрийгөө хайрла. Өөртөө итгэ. Дараа нь тэр бид хоёр гэдэг талаар бодож үз. Зүрх сэтгэл чинь хүсэж байгаагаас өчүүхэн зүйлийг битгий хүлээн ав.

Хэрэв бидэнд амьдралаа бүтээн босгох, бусдыг сэргээн босгох хязгааргүй хүч чадалтай байх аз завшаан таарвал үүнийгээ хуваалцаж, нэвтэрхий ухаанаасаа ярих хариуцлага гарч ирнэ. Хуваалцаж ярилцана гэдэг бусдын ертөнц дотроос өөрсдийгөө харах боломж олгож, туулсан аян замаа гэрчилж, бидний өмнө байгаа боломжуудыг нээлттэй болгох юм.

Би ч мөн адил, “надад тохиолдсон урт, харанхуй байсан тэр өдрүүд” дундаас ахиц дэвшлийг олохын тулд олон эмэгтэйчүүдийн зарим нь тэр бүү хэл огт танихгүй хүмүүсийн дэмжлэг, зөвлөгөөнд найдвараа тавьж байсан. Бусдыг ажиглаж, тэднийг сонсохдоо бусдыг бүх зүрх сэтгэлээрээ хайрлахын тулд өөрөө өөрийгөө чин сэтгэлээсээ хайрлаж тэврэх хэрэгтэй гэдгийг ойлгосон юм. Үүнийг ойлгосон явдал өөрт тохиолдсоноос олж мэдсэн зүйлээ бусад эмэгтэйчүүдтэй энэхүү номоороо хуваалцъя гэж шийдэн зориглосон гол шалтгаан болсон юм. Өөрийн замд мэддэг, хайрладаг хүн, жинхэнэ олж мэдэж хайрласан хүн байхад олж мэдсэн сургамжаасаа хуваалцана. Би та бүхэнтэй өөрийнхөө болон дотно найзуудад тохиолдсон адал явдал, хайр, аз жаргалын эх булгийг олох гэж хичээдэг ч буруу газраасаа үргэлж хайгаад байдаг түүхийг хуваалцах болно. Мөн та бүхэн өөрийнхөө бий болгосон амьдралаа хянуур нэг хараад “Би өөрийн амьдралд хамгийн чухал харилцааг –өөртэйгээ харилцах байдлаа хүндэтгэн үзэж байна уу?” гэсэн асуултыг өөрөөсөө асуухыг хүсэж байна.

Цааш аяллаа үргэлжлүүлэхээс өмнө, нэгэнт бид хамтдаа өөрсдийгөө өөрчлөхөөр сэтгэл шулуудсан болохоор өөрийнхөө талаар илүү дотно мэдэх боломж олгохоор нэгэн жишээг хүргье.

Намайг та бүхэн одоогоор Мэри Анжилина гэдэг нэрээ мэдэж байгаа байх. Та бүхний мэдэхгүй байгаа зүйл бол миний овог бол дурын нэр, зөвхөн би өөртөө өгсөн нэр юм. Миний аавын нэр биш, миний нөхрийн нэр биш, зөвхөн миний нэр. Өсвөр насан дээрээ байхдаа, өөр хэн нэгний овгийг аваад хорвоо дэлхийг тойрон алхах сан гэж санагддаг байсан. Ингээд “үймээн дэгдээсэн” арван найман насандаа ичгүүргүйгээр тэр нэрээ дахин зарлаж, надад таарсан шинэ нэрээ хайхаар явж байна хэмээн тунхаглана гэж санаандаа ургуулан бодож байлаа. Энэ гайхалтай төгс нэрээ олох гэж Африк уруу эсвэл эртний бичээс дээр байдаг ид шидийн өгүүллэгт гардаг тэр аялалд гарах сан гэсэн бүтэшгүй мөрөөдөлтэй байсан. Миний бодож байсантай адил харийн аль нэг тив эх газар уруу яваагүй боловч арван таван жилийн дараа тэр нэрээ бараг л нэр намайг олсон гэхэд болно. Хажуу хөршөөсөө элсэн чихэр авахаар гүйж байхдаа найман настай нэгэн хүү “Намайг Орило гэдэг” гэсээр орж ирсэн хүүтэй тааралдсан юм. Түүний нэр миний зүрх сэтгэлийн бүхий л хэсэгт жингэнэж, надад өдий хүртэл дутагдаад байсан тэр зүйлээ олсон шиг санагдсан. Бие маань бүхэлдээ чичирч, онгойлгүй удсан цоожтой хаалганы түлхүүрийг атгуулсан мэт санагдаж байлаа. Хөгжилтэй нь би аяга элсэн чихэр хайж яваад эрэл сурал болж байсан нөгөө нэрээ олсонд байсан юм. Би үүнийг “Арило” болгон дуудлагыг өөрчилж, нэрээ бичихдээ оруулдаг болсон. Үүнээс хоёр жилийн дараа гэрлэхдээ би үүнийг хууль ёсны овгоо болгосон юм. Ингэж би өөрт маань тохирсон нэртэй болсон. Чикаго дахь манай хамаатнууд намайг “Калифорни явсан” гэж бодож байсан, гэхдээ би эрүүл ухаантайгаа бас бэлтгэлтэй байсан гэдгээ батлан хэлье. Нэрээ олж авсан энэ явдал өөрийгөө илэрхийлэх, бүрэн дүүрэн хайрлах эхлэл болсон. Дээрх хоёр зүйлийг хийх боломж олддоггүй байжээ. Өнгөрснөө эргэн харахад, хайрлагдаж, хүлээн зөвшөөрүүлэхийг ямар их хүсэж байснаа ойлгосон. Уучлал өршөөл гуйлгүйгээр, цаг үргэлж Кристин хэвээр байх эрх чөлөөтэй байхыг хүсэж байжээ. Өнөөдөр миний энэхүү шийдвэр ялангуяа харилцааны талаар өөрийгөө бүрэн дүүрэн илэрхийлж, хайрлахад саад болж байсныг ойлгосон.

Ижил төстэй номнууд (173)
1