Санал асуулга
  • Ямар төрлийн ном таньд таалагддаг вэ ?
Адал явдалт
Түүхэн
Хүний хөгжил

Хувь хүний хөгжил
Номын нэр: Амьдралын минь анхны луужин
Зохиогч: Буяндэлгэр.П 
Эрхлэн гаргасан: Оюуны Соронз Паблишинг
Хэвлэгдсэн он: 2011
Хэл: Монгол
Нүүрний тоо: 0
Худалдах үнэ: 6500₮
Номын товч

Намайг залуу байхад хэн нэгэн энэ номонд бичигдсэн зүйлийг хэлж өгсөнч болоосой. Тэгсэн бол би маш олон алдаа төөрөгдөл дунд удаан хугацааны турш бэдрэхгүй байх байсансан. Амьдралынхаа хамгийн бага туршлага, хамгийн сул чадвар, хамгийн нимгэн мэдлэг, санхүүгийн хувьд хараат байх үе дээрээ хүн олон сонголтыг хийх шаардлагатай тулгардаг. Яагаад гэвэл хүн залуу насныхаа хундам суурин дээр ирээдүйн амьдралаа босгодог билээ. Маш их хичэээл сургалтанд идэвхитэй суудаг байсан боловч амьдралд минь хэрэг болохоосоо илүү тархи толгойг минь дүүргэх мэдлэг болж байлаа. Харин сэтгэлийг минь дүрэлзсэн бамбар мэт асаах оч гал л надад хэрэгтэй байсан болохоос биш болохгүй, бүтэхгүй зүйлсийн анхаарлийн тэмдэг болон асуултын тэмдгээр амьдралыг минь дүүргэдэг чухал царайтай дүнгээр дарамталдаг багшийн хичээлүүд асаагаагүй юм. Үнэндээ дунд сургуульд байхдаа би тийм ч онц гойд сурлагатан байгаагүй бөгөөд алтан дундажыг баримталдаг байлаа. Манай ангид “гоц ухаантан” гэгдэх охид хөвгүүд ч мөр зэрэгцэн сурч байв. Тэд бараг “А” үнэлгээнээс өөр дүн мэдэхгүй шахам байж хичээл номондоо анхаарлаа хандуулж, бүх амьдралаа дүнгээр төсөөлж байсан ч зарим нэг маань амьдрал дээр харин “F” үнэлгээтэйгээр амьдарч байгааг хараад би гайхдаг. Зарим нь одоог хүртэл гэр бүлгүй эсвэл салсан байхад, өөр нэг нь гэр бүлээ чадан ядан тэжээж, нөгөө нь маш их өрөнд дарагдсан байх жишээтэй. Тэдний гол алдаа нь бусдаас илүү сайн үнэлгээ авахын тулд амьдралынхаа ихэнх хугацааг зарцуулах болов. Ингэснээрээ нөхөрлөл ба итгэлцэл нийгэм, санхүү зэрэг эрх зүйн олон харилцаанаас өөрийгөө холдуулж вакум орчинд хиймэл амьдралыг бүтээсэн нь эргээд бодит байдалтай нүүр тулах чадваргүй болжээ. Гэтэл “F” үнэлгээнээс зугтаж арай ядан сургуулиа дүүргэж байсан нэгэн нь харин ч амьдрал дээр гэр бүл, ажил амьдрал, найз нөхөд, бизнес санхүүгийн хувьд “А” үнэлгээтэйгээр илүү дээр амьдарч байна. Учир нь тэд амьдрал онолоос өөр байдаг гэдгийг олж харсан байдаг. Тиймдээ ч их сургуулийн эрдэмтэн докторууд гэр бүлийн харилцаа нь асуудалтай, эсвэл өр ширэнд дарагдсан үгүйдээ л нэгэн хэвийн байдлаасаа залхах нь цөөнгүй тохиолддог. Таны хувьд хичээлээ сайн хийх нь муу зүйл биш боловч харин “сургуулиас олж авч чаддаггүй бусад зүйлийг орхигдуулж болохгүй” гэдгийг энэхүү номоороо дамжуулан би танд хэлэх гэсэн юм.

Сэтгэл зүйчид хүний амьдралд хоёр том шилжилтийн үе тохиодгийг тогтоосон. Эхнийх нь залуу нас харин удаах нь дунд насанд \40-50\ шилжилтийн үе тохиодог гэж үздэг. Энэ хоёр том давааг зөв давж гарах нь амьдралдаа алдаж эндэхээс хамгаалдаг билээ. Энэхүү ном нь таныг эхний даваагаа давахад чинь туслах болно гэдэгт үл эргэлзнэм.

Амьдралыг ойлго. Юуны төлөө амьдарч байгаагаа мэд. Түүнийхээ төлөө амьдар. Тэр зүгрүүгээ тэмүүл. Амьдралыг чинь өөрчилж чиглүүлж чадах зарчмууд дээр амьдралаа сүндэрлүүлж босго. Хэн амьдралын өгч буй бэрхшээл болон бэлгийг нь хүлээн авна тэр илүү хурдан амьдралыг ойлгон өсч хөгжинө.

 

Ижил төстэй номнууд (174)
1