Санал асуулга
  • Ямар төрлийн ном таньд таалагддаг вэ ?
Адал явдалт
Түүхэн
Хүний хөгжил

Нийгэм, улс төр
Номын нэр: Улс төр судлал
Зохиогч: Өлзийсайхан.Ч 
Эрхлэн гаргасан:
Хэвлэгдсэн он: 2009
Хэл: Монгол
Нүүрний тоо: 0
Худалдах үнэ: 4500₮
Номын товч

Өнөөгийн цаг үе нь хүн төрөлхтөний хөгжлийн түүхэнд урьд өмнө байгаагүй их өөрчлөлт хөгжлийг дагуулж байна. Өөрчлөлт хөгжил нь өндөр хөгжилтэй болон хөгжлийн хувьд дорой буурай улс орныг ялгалгүй хамарч энэ их өөрчлөлтийн дунд улс орнууд, нийгмийн гишүүд өөрийн гэсэн чиг баримжаатай байж нийгмийн хөгжил дэвшилд хүрэх арга замыг түүх, сургамж дээрээс судлан мэдэж улс орнуудын нийгмийн хөгжлийн явцад гарч байдаг оноо алдааг дэнслэн үзэх шаардлагыг хэзээ хэзээнээс илүү чухлаар тавьж байна. Улс орны хөгжлийн түвшин, гадаад улс орнуудын улс төрийн хөгжлийн үлгэр жишээг өөрийн орны онцлог байдалтай уялдаа холбоотой авч үзэх шаардлага аяндаа гарч ирж байна Энэ нь иргэдийг улс төрийн боловсролтой болгох явдлыг юу юунаас илүү шаардаж байгаа билээ.

Улс төрийн боловсролтой болсноор иргэд нийгмийн амьдралд өөрийн гэсэн чиг баримжаатай, улс төрийн бодлого шийдвэрт дүн шинжилгээ хийх чадвартай болох бөгөөд ингэснээр өөрсдийн болон улс орны эрх ашигтай холбоотой асуудлуудаар ашиг сонирхлоо оновчтой, зөв илэрхийлэх, эрх ашгаа хамгаалах зөв арга замыг сонгох боломжтой болж байдаг юм.

Мөн улс төрийн боловсролын өөр нэг чухал ач холбогдол нь иргэд, хүмүүс нийгмийн дунд амьдрахдаа зөвхөн өөрөө ашиг сонирхол бүхий ганц субьект биш, түүнтэй адил эрх эдлэж байдаг, гэхдээ өөр ашиг сонирхол бүхий хүмүүс бас байдаг гэдгийг ойлгож, тэднийг хүндэтгэн үзэж, ингэснээрээ нийтэд хамаатай асуудлыг олонхиороо шийдэх явдлыг хүлээн зөвшөөрч чаддаг болдог байна. Энэ нь хүмүүсийг ардчилсан нийгэмд амьдарч сургаж байгаа бөгөөд нөгөө талдаа олонхийн төлөөлөл болж сонгогдон гарсан төр засгаас гаргаж буй хууль дүрмийг биелүүлэх ёс зүйтэй, биелүүлэх нь гарцаагүй гэсэн итгэл үнэмшилтэй болгож өгч байдаг юм. Хэдийгээр төрийн хуулийг биелүүлэх ёс зүй төлөвшүүлж өгч байдаг ч төр бол бие хүний эрх ашгийг хамгаалах институт гэдгийг ойлгож үйл ажиллагаа нь бие хүн төр хоёрын зохистой харьцааг хангаж чадаж байна уу гэдгийг үнэлж дүгнэх чадвартай болгож байдаг юм.

Нийгэмд түгээмэл ажиглагдаж байдаг нэг дутагдалтай тал бол аль нэг анги, давхраа, бүлгүүд тулгамдаад буй асуудлыг хүчээр, өөрсдийн талд ашигтай шийдүүлэхийг хичээдэг явдал. Харин хүчээр шийдүүлэхийн төлөө байгаа тэр асуудал нь нийгэмд буй өөр бусад анги, давхраа, бүлгүүдийн эрх ашгийг ноцтой зөрчиж болно. Иймд улс төрийн боловсролтой, улс төрийн соёлтой асуудалд хандсанаар маргаантай асуудлыг зөвшилцлийн замаар шийдэх боломж олгох бөгөөд, нэг анги, нэг давхраа, нэг бүлгийн биш нийт ард түмний ашиг сонирхолтой нийцүүлэн, асуудлыг олон талаас нь харгалзан үзэж шийдэлд хүрч байх боломж олгодог юм. Өөрөөр хэлбэл хэт хувиа бодсон, тэвчээргүй, сэтгэл хөдлөлөөр асуудлыг шийдэхгүй байхад туслах бөгөөд ингэснээр нийгэмд учирч болзошгүй олныг хамарсан үймээн самуун, эмх цэгцгүй байдал бий болохоос сэргийлж өгдөг юм.

Хүн төрөлхтөний түүхийн ихэнх үед нь цөөнх хэсэг хэмжээгүй эрхтэйгээр, олон түмний оролцоогүйгээр асуудлыг шийдэж, олон түмэн ч энэ бол гарцаагүй зүйл гэсэн итгэл үнэмжилтэйгээр явж ирсэн байдаг. Олон түмний оролцоогүйгээр, ерөөсөө оролцох ёсгүй гэсэн байдлаар төрийн шийдвэрийг гаргах нь ард түмнийг дарлаж, ноёрхож таатай боломжийг олгож байдаг. Хэдийгээр орчин үеийн нийгмийн хандлага нь ардчилал руу чиглэсэн байгаа ч олон орон дарангуйлагч улс төрийн системд байсаар байна. Олон түмэн улс төрийн боловсролгүй, эрх ашгаа хэрхэн хамгаалах, өөрт оногдсон эрх, үүрэг ямар байдгийг мэдэхгүй байх нь ардчиллын ололтуудыг үгүй хийх боломжийг эрх баригчдад олгож, ингэснээр олон түмэн улс төрийн тоглоомд хялбар ялагдахад хүрч, хялбархан байдлаар дарлагдагч обьект болоход хүргэж байдаг юм.

Улс төрийн боловсрол нь иргэдийг нийгмийн амьдралд аз туршсан байдлаар хандахаас сэргийлж, ингэснээрээ тиран, тоталитари гэх мэт дарангуйлагч улс төрийн байгуулал тогтохоос сэргийлэх боломжтой болгож байдаг. Хүн төрөлхтөний түүхэнд ямар нэгэн үл гүйцэлдэх төлөвлөгөө санаанаасаа зохиож түүнийгээ хэрэгжүүлэх гэж нийгмийн тодорхой хэсэг, нийт улс үндэстнийг ч дайчлан зохион байгуулж хувь заяагаар нь тоглох явдал тохиолдож байсан. Үүний нэг тодорхой жишээ бол коммунизм хэмээх нийгмийн баялаг нь амсар дүүрэн бялхсан сайхан нийгэм байгуулах гэсэн зорилготойгоор олон улс үндэстнийг дарангуйлж байсан нь саяхан билээ. Асуудлыг олон талаас нь хянаж, төр засгаа ардчиллын зарчим дээр эмхлэн байгуулж сурсанаар ийм маягийн хэлмэгдүүлэлтийг гаргахгүй байх боломжтой болж байдаг юм.

Дэлхийн социалист систем задран унасаны дараа улс орнууд хөгжил дэвшлийн өөр өөрийн онцлог бүхий замыг сонгон авч хөгжиж байна. Урт удаан хугацааны дарангуйлагч системийн уршигаар ард түмний амжиргааны дундаж түвшин доогуур, улс төр, нийгэм, эдийн засгийн олон бэрхшээлтэй асуудалтай тулгарч байгаа нь зарим тохиолдолд олон нийгийг хамарсан үймээн самуунд хүргэх, үндэстний болон шашны хувьд ялгаварлан гадуурхах зэрэг сөрөг үр дагаварыг дагуулсаар байна.

Ижил төстэй номнууд (18)
1