Санал асуулга
  • Ямар төрлийн ном таньд таалагддаг вэ ?
Адал явдалт
Түүхэн
Хүний хөгжил

Хувь хүний хөгжил
Номын нэр: Зан төлөвшилийн нүцгэн толь
Зохиогч: Буяндэлгэр.П 
Эрхлэн гаргасан: Оюуны Соронз Паблишинг
Хэвлэгдсэн он: 0
Хэл: Монгол
Нүүрний тоо: 0
Худалдах үнэ: 8000₮
Номын товч

Дэлхийн нийт хүн ам саяхан долоон тэрбумд хүрлээ гэж НҮБ-аас албан ёсоор мэдээлсэн. Тиймээс хүмүүний энэ ертөнцөд аз жаргалтай, баяр хөөртэй, амжилттай амьдрах нь бидний зорилго билээ. Ингэж амьдрахын тулд маш олон зүйлд суралцах зайлшгүй шаардлагатай тулгарсаар байна. Гэвч гол суралцах зүйлс нь бид өөрсдийгөө болон бусдыг таньж мэдэх, бусад хүмүүстэй амжилттай харилцаа байгуулах, тэдэнд өөрийгөө үнэн зөвөөр таниулах ба тэднээр үнэлүүлэх чадвар юм.

Тэгвэл эдгээр чадварыг эзэмшихэд бага ч болов тус нэмэр болохоор энэхүү номыг уншигч танд толилуулж байна. Та энэ номноос юун түрүүнд хүмүүсийн сэтгэл зүйн төлөвшил, төрлүүдийн онцлог ялгааг ойлгож, тэдгээрт хэрхэн хандах болон гэр бүл, хамаатан садан, найз нөхөд, ажлын хамт олон гээд бусад хүмүүстэй хэрхэн амжилттай харилцаж тэднийг өөртөө татахад суралцах болно. Мөн тэдэнд нөлөөлж, байгууллагаа ч үр бүтээлтэй удирдах арга ухаанд суралцана. Учир нь та бид бүгд хүмүүс..., Хүмүүсийн дунд амьдарч байгаа..., Тэдэнтэй харилцаж байж амьдралаа бүтээдэг билээ.

Өмнө нь хүмүүсийг сэтгэл зүйн хувьд ерөнхийд нь дөрвөн төрөлд (холерик, сангвиник, меланхолик, флегматик) хуваадаг гэж сонсож мэддэг байсан. Гэвч та болон таны мэдэх эргэн тойрны хүмүүс чухам аль төрлийн хүн бэ, тэдний онцлог, хэв шинж, ялгааг тэр бүр мэддэггүй. Тэгвэл энэ номны эхний хэсэгт буй сэтгэл зүйн үндсэн 4 төрлийн ялгааг олж мэдэх тесттэй ажиллан дээрх асуултуудад хариулт авах боломжтой юм. Түүгээр ч зогсохгүй Австралийн сэтгэлзүйчдийн холбооноос гаргасан 16 төрлийн сэтгэл зүйн төрөл, төлөвшлийн тухай онол, тест, тайлбаруудыг уншиж судлан өөрийгөө болон бусдыг таньж мэдэх ур чадвар, мэдрэмжээ хөгжүүлээрэй. Учир нь өнөө үед хүмүүстэй амжилттай харилцахын тулд хүмүүсийн үзэл бодол, зан чанар, сэтгэл зүйн төлөвшил, онцлогийг илүү нарийвчлан мэдэх нь чухал болоод байгаа. Ингэж та бид харилцаж буй хүнтэйгээ хэрхэн харилцах арга барилаа урьдчилан шийдвэрлэх боломжтой юм. Түүнчлэн харилцааны зөв шийдвэр гаргаснаар харилцагч эргэн тойрны хүмүүсийг өөрийн талд оруулах боломжтой болно гэсэн үг.

Бид харилцааны талаар зөв ойлголтгүйгээсээ эсвэл энгийн хирнээ харилцаанд зайлшгүй баримтлах ёстой зарчмуудыг мэддэггүйгээсээ, мэддэг хэрнээ хэрэгжүүлдэггүйгээсээ болж гайхалтай боломж, үр дүнг амсалгүй өнгөрөөж байдаг. Тэгвэл энэ ном танд хариллцааны зөв, үндсэн ойлголтыг өгч энгийн атлаа гайхалтай үр дүн авчрах зарчмуудыг хэлж өгөх болно.

Ингээд энэ ном маань таныг бусдын сэтгэл зүйд нэвтэрч, амжилттай, аз жаргалтай, баяр хөөртэй амьдралыг бүтээхэд тань хөгжлийн хөтөч болох болтугай.

Ижил төстэй номнууд (174)
1